“ХЭЗЭЭД БЭЛХЭН” дурсамж уулзалт боллоо
ХТҮГ-ын дарга И.Нарантуяа
2015.04.22

“ХЭЗЭЭД БЭЛХЭН” дурсамж уулзалт боллоо

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн удирдлага, хамт олон Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан “Хэзээд бэлхэн” хүндэтгэлийн дурсамж, уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Дурсамж уулзалтанд 1 дүгээр дунд сургуулийн сурагчид, үе үеийн багш нар, ахмад ажилтнууд, төгсөгчид, орон нутгийн Пионерийн байгууллагад ажиллаж байсан удирдлага, ажилтнууд, Монголын Пионерийн байгууллагын Төв зөвлөлийн ахмад дарга Б.Сүрэнжав, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, тус сургуулийн төгсөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, нэхмэлчин Б.Гүнжлхам, Монгол Улсын гавьяат багш 1-р сургуулийн захирал асан Ц.Гүррагчаа, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал нар оролцлоо.

Уулзалтанд оролцогчид Пионерийн болон Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны талаарх болон хүүхэд насныхаа дурсамжийг ярилцан түүхэн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Манай улсад 1924-1925 оны хичээлийн жилд Пионерийн байгууллагын анхны бүлэг байгуулагдсан 1-р сургуулийн хамт олон шугам жагсаал, хүүхдийн найрал дууны тоглолтоор ахмад багш нар, Хүүхдийн байгууллагын ажилтнууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Хүүхдийн төлөө үндэсний газар