Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2015.04.09

Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Хөгжлийн төлөөх түншлэл” уриатайгаар зохион байгуулах гэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм.

Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд 1,000 орчим төлөөлөгч оролцоно гэв. 

Энэхүү чуулга уулзалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотын амьдралд нэгэн чухал үйл явдал болсон. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 67 томоохон компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхимыг байгуулсан байна. Энэ бол нийслэл хотын хөгжилд чухал үүрэгтэй үйл явдал болж байна. 

Нийслэл хотын хөгжилд чухал үүрэгтэй үйл явдал болж байна 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллахад бэлэн зохион байгуулалт руу шилжсэн нь маш чухал.

Чуулганы үеэр 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой үзэсгэлэн гаргах бололцоог танхим бидэнд олгож байгаа" гэдгийг онцолсон юм.