Дагуул хот байгуулна
НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан
2015.04.03

Дагуул хот байгуулна

НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 5 хоног завсарласны эцэст Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах тухай асуудал ажил өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн  иргэдээс "Хот байгуулах асуудал"-аар Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр санал авч, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм.

Ийнхүү НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргалаа  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.