2015.01.22
А.Ганболд: Налайх хот болох асуудал бол түүхэн сонголт
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой ярилцлаа.
-Налайх дүүрэг хот болсноор хөгжлийн хувьд ямар давуу тал бий болж байна вэ ?
Монголын хамгийн олон үндэстэн ястан амьдардаг Налайх дүүргийн ард иргэдийн хувьд өнөөдөр түүхэн сонголтын үед ирж байна гэж харж байна.
Дүүргийн хувьд 100 жилийн туршид нүүрсээ, хөдөлмөр зэрэг бүхий л хүч чадлаа Нийслэлдээ зориулж ирсэн бол одоо тусдаа гарах үе нь болжээ.
Ер нь Налайх дүүрэг дагуул хот болно гэдэг нь олон хүний хүлээлт үүсгэсэн асуудал болсоор ирсэн.
Нийслэлийн удирдлагууд уг асуудалд маш их анхаарал тавьж, тусалж дэмжсээр ирсэн. Гэхдээ хот болгох асуудал нь бидний хувьд цоо шинэ асуудал биш.