Шийдвэр гаргахдаа иргэдээ сонсч, бас асууна
Шийдвэр гаргахдаа иргэдээ сонсч, бас асууна байгаа гэдгийг С.Бямбацогт онцлон хэлж байлаа.
Харин иргэд Дархан Сэлэнгийн бүс нутгийнханд "Атрын III" аян чухал үр дүнгээ өгсөн, гэхдээ сүүлийн үед газар тариалангийн салбарт "хойд эхийн сэтгэл"-ээр хандах хандлага гарч байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Ялангуяа гаднаас импортоор гурил, будаа оруулж ирэх нь үндэсний үйлдвэрлэлээ, тэр тусмаа тариаланч ногоочдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, үгүйсгэсэн хэрэг гэж олон хүн хэлж байлаа.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Дархан-Уул аймагг ажиллах үеэрээ Дархан хотыг аж үйлдвэрийн хот болгох тал дээр төр бодлогоор дэмжих ёстой гэдгийг онцолсон. Үндсэн хуульд Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгож, эдийн засаг, аж үйлдвэрийн хувьд биеэ дааж хөгжих эрх зүйн орчныг бий болгох нь зүйтэй гэсэн санааг ч дэвшүүлэв. МАН-ын бүлэг Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Дарханд шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг бодлогоор дэмжсэн.
Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх, газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг экспортын бодлогоор дэмжих тал дээр анхаарч байгаа гэдгээ дуулгалаа. Улсын төсөв хүнд байгаа ч иргэдийнхээ амьжиргаанд чиглэсэн халамжийн бодлогыг царцаах ёсгүй гэсэн байр сууринд МАН-ынхан нэгдэж байгаа юм байна. Тиймээс ч одонтой эхчүүдийн болон хүүхдийн мөнгийг танах бодлогыг дэмжээгүй гэлээ.
Мөн эдийн засгийн хямралыг зогсоохын тулд, үндэсний нийтлэг эрх ашгаа бодож шинээр байгуулсан шийдлийн Засгийн газарт орж ажилласан тухайгаа хэлж, тус нам хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжинэ гэлээ. Аливаа шийдэл гаргахдаа эхлээд иргэдээ сонсч, тэднээс асууж шийдвэр гаргана. Үүний тулд гишүүд нь орон нутагт ажиллаж ард түмнийхээ санал бодлыг сонсч байна гэлээ.