Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн
2015.03.20

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/- ийн тэргүүн С.Дамдинсүрэн нар өчигдөр  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгахад хамтран ажиллах,  хөгжлийг байгаль орчинд хохиролгүй төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргахад хамтын ажиллагааны зорилго оршиж байна. Мөн байгаль орчны төрийн бус байгууллагуудын оролцоо, санал санаачлага, үйл ажиллагааг дэмжих, чиглүүлэх, хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.

  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол   өргөн хүрээнд  үр ашигтай  хамтран ажиллахаар  гэрээгээ шинэчлэн байгуулж байгаад МБОИЗ-ынхэнд талархал илэрхийллээ. Мөн зөвшилцөл  ойлголцол    ямагт хөгжил дэвшил авчрах нь тодорхой, тиймээс төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна гэсэн юм. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгдэл болох Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ч хэлсэн.   Харин МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн, байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад  Д.Оюунхорол сайдад талархал илэрхийлж, төр, засгийн зөв бодлого, үйл ажиллагааг  МБОИЗ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.