Монгол цэргийн өдрийн цогтой мэндчилгээ дэвшүүлье
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.03.18

Монгол цэргийн өдрийн цогтой мэндчилгээ дэвшүүлье

Монголын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагчид болон ахлагч, офицер, генералууд, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулж буй дайчдадаа Монгол цэргийн өдрийн цогтой мэндчилгээ дэвшүүлье.

Монгол цэргийн мянганы түүхийг Монгол төр хүлээн зөвшөөрч, УИХ-ын шийдвэрээр энэ түүхт өдрийг тэмдэглэлт өдөр болгоход хичээл зүтгэл гаргаж, Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний шинэчлэлийн төлөө хамтран ажилласан та бүхэнтэй гар сэтгэл нийлэн урагшилж байснаараа би цаг ямагт бахархаж явдгаа баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.

Монгол цэргийн алдар бадраг

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд