Монгол Улсын цусны албаны дотоод аудит” сэдэвт ОУ-ын сургалтыг зохион байгуулж байна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-V” төслийн хүрээнд Цусны аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Эрүүл мэнд, спортын яам ЦССҮТ, АХБ, Канадын Олон Улсын Нийгэмлэгээс “Монгол Улны дотоод аудит” сэдэвт ОУ-ын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт 2015 оны гуравдугаар сарын 09-11-ний хооронд явагдах бөгөөд ДЭМБ-аас гаргасан хөтөлбөрөөр Голландын зөвлөх профессор Смит Сибинга удирдан явуулж байна.
Сургалтанд ЦССҮТ цусны 26 салбар төвийн эрхлэгч эмч нар оролцож Цусны албаны дотоод аудитын талаарх мэдлэг, хандлага, дадлыг эзэмшиж, цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бөгөөд тус сургалтын дараа орон нутгийн зарим Цусны салбар төвийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, үнэлгээ хийхээр тогтсон байна.
Сургалтын нээлтэнд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа, Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Оюунчимэг, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-V” төслийн зохицуулагч Р.Эрдэнэтунгалаг болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-V” төслийн бусад зөвлөхүүд оролцон нийт оролцогчдод амжилт хүслээ.