МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.03.04
Х.Амгаланбаатар: Ажлын байрны асуудлыг хөндөхдөө үйлчилгээний салбар луу орж болохгүй
C1 телевизийн ВИП тодруулга нэвтрүүлэгт МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо
Өнгөрсөн долоо хоногт ерөнхий зөвлөлийн хурал болсон энэ хурлын дагуу Засгийн газарт шаардах, мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн хүрээнд ерөнхий зөвлөлийн хурал амжилттай зохион байгуулагдаж дууссан.
Энэ хурал маань жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Өмнөх жилийнхээ ажлыг дүгнээд, ирэх жилийнхээ ажил түүнтэй холбоотой санхүүгийн төсөв төлөвлөгөөтэй асуудал гэх зэрэг томоохон шийдвэрүүд энэ хурлаас гардаг.