Оюутолгойгоо ч тэр хэмнэлтийн горимоо ч бид хэрэгжүүлэх ёстой
Ерөнхий сайдын санал асуулгын талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн А.Бакей: Надад мессеж ирсэн үүний дагуу өөрийн сонголтоо хийсэн байгаа. Томоохон төслүүдээ хурдхан шиг хөдөлгөөнд оруулах замаар өнөөдрийн хэцүү байдлаас гарах арга зам хамгийн чухал байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ер нь санал асуулгыг ийм богино хугацаанд ард түмнээс авна гэж байхгүй хэвлэл мэдээлэл телевиз радиогоор бүх нийтээр ил тодоор авах шаардлагатай энэ бол шоу шинж чанартай байна. Их харьцангуй
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Миний санал гэхээс илүүтэйгээр ард түмэн ямар бодолтой байгаа дээр нухацтай түлхүү анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Шулуухан хэлэхэд надад таалагдахгүй байгаа. Бүх хүний бодлыг сонсох гээд байх юм бол өөрөө эргээд ямар ч нэр хүндгүй асуусан бодлого нь бодлого биш болдог.Эргээд олон түмний дэмжлэгийг авж чадахаа байдаг энэ нь их сонин ардчиллын парадокс гэж зүйл юм. Шийднэ гэж эрх авсан хүн эргээд одоо яах вэ гэж асуух нь их учир дутагдалтай.