О.Баасанхүү: Их Эзэн Есүс Христийн төрсөн өдрийн баярын мэнд
Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр бол Есүс Христийн төрсөн өдөр. Христ гэдэг нь грек хэлээр “Аврагч” гэсэн утгатай.
Тиймээс энэ өдөр хүмүүс Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэдэг. Тэр дундаа Европын орнуудад илүү өргөн хүрээнд тэмдэглэж, бүгд сүм чуулганд өдрийг өнгөрөөдөг.
Манай улсын Христ шүтдэг иргэдийн хувьд ч энэ өдөр их чухал өдөр нь байдаг. Тэгвэл УИХ-ын 76 гишүүнээс ганцаараа шахуу Христийн шашин шүтдэгээ нуудаггүй нэг хүн бий.
УИХ-д ингэж ил тодоор шашнаа зарладаг ганц гишүүн болох О.Баасанхүү твиттер хуудсаараа дамжуулж Есүсийн мэндэлсэн өдрийн баярын мэндийг дэвшүүлжээ. Тэрбээр "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Их Эзэн Есүс Христийн төрсөн өдрийн баярын мэнд" гэжээ.