Нийслэлийн ирэх оны төсөв батлагдлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.
2015 онд нийслэлийн төсөвт 575 тэрбум 678.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс хотын орлогын төлөвлөгөө 457,1 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө 118,6 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Орлогын 82,4 хувийг нийслэлийн татвары.н газар, 11,8 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, 5,8 хувийг бусад орлого бүрдүүлэгч байгууллагууд бүрдүүлнэ гэж үзэж байна. Үүнээс:
178,4 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад, 42,1 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлэн хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд, 19,2 тэрбум төгрөгийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дагуу концессын гэрээгээр хийгдэх ажилд, 20,8 тэрбум төгрөгийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд төсөвлөжээ.
Нийтийн тээврийн хөнгөлөлтийн 5301 тэрбум төгрөгийг нийслэлээс шийднэ
Хот улсын төсөвт жилдээ 41 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Ирэх оноос энэ орлогыг өгөхөө больж, Сангийн яамнаас боловсруулсан төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, ахмаднастан, оюутан, цагдаа нарын нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийн 53,1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар болсон. Энэ нь хотод 12 гаруй тэрбум төгрөгийн зардал шинээр нэмэгдсэн гэсэн үг юм. Харин нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын баигууллагын ажилтнуудын цалин урсгал зардал болох 280,0 тэрбумыг Улсын төсвөөс шийдвэрлэхээр болжээ.
Хэмнэлт
Ирэх оны Нийслэлийн төсөвт урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулсан. 2014 оныхоос бичиг хэргийн зардлыг 282,8 , дотоод албан томилолтын зардлыг 117, гадаад албан томилолтын зардлыг 1360,1, эд хогшил худалдан авах зардлыг 3013,3 урсгал засвар 1854,6 сая төгрөг гэх зэргээр нийт 57,09 тэрбум төгрөгийг бууруулж тооцохоор төлөвлөжээ.
Хот тохижилтын зардлыг 3,5 тэрбумаар нэмэв
Ирэх оны нийслэлийн төсөв бас ч гэж бүх зүйлээ таначихсангүй. Нийслэлийн халамжийн санг 1,18 тэрбум хот тохижуулалтын зардлыг 3,5 тэрбумаар нэмжээ. Ингэхдээ хот тохижуулах чиглэлээр гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны төлбөр, засварт 890,6 саяар нэмж 5,8 тэрбум, хог хаягдал тээвэрлэлтэд 1,02 тэрбумаар нэмж 24,8 тэрбум, нийтийн эзэмшлийн зам талбайнд цэвэрлэгээнд 190,9 сая төгрөгөөр буюу 14,6 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байна.
Харин ирэх жилийн орон нутгийн хөгжлийн санд 38,6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэхүү хөрөнгийг дараах байдлаар хуваарилахаар тооцоод байна.