Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд
2014.11.26

А.Ганболд: Монголын залуучууд хар тамхийг дамжуулагчаасаа хэрэглэгч болон хувирсан

Хар тамхины асуудлаар нийслэлийн бүх дүүргийн цагдаа, ИТХ-ын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо.

18-25 насны оюутан залуучуудын дунд хийсэн судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээч гэсэн хүсэлт авч байсан, мөн хар тамхи хэрэглэж байсан хүмүүсийг өөрийн нүдээр харж байсан гэжээ. Хар тамхитай холбоотой хэргийн гаралт 2010 онд өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн дүнтэй байдаг бол 2011 онд мөн оныхоос гурав дахин өссөн аж.

Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд “2004 оноос Монголд сэтгэцэд нөлөөлөх мансуурах бодисыг олон залуучууд хэрэглэж байна. Үүний эсрэг төрийн зүгээс арга хэмжээ аваагүй байгаа. Монголын залуучууд дамжуулагчаасаа хэрэглэгч болон хувирсан. Бидний төсөөлж ч байгаагүй аюулын дохио өгч байна. Мэргэжлийн түвшинд энэ асуудлыг илрүүлж, судлах арга хэмжээ авах маш дутагдалтай байгаа ” гэлээ.  

              -   Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү