Нохой бууддаг аргаас "Нохойн ферм" байгуулах замыг дэмжиж өгөөч
УБ хотод гэхэд 800 мянган өрх гэр хороололд амьдардаг гэхээр төдий чинээ нохойтой гэсэн үг.
2014.04.02

Нохой бууддаг аргаас "Нохойн ферм" байгуулах замыг дэмжиж өгөөч

Их хотыг ноходгүй болгоё

Монголын эгэл жирийн иргэдийн амьдралд аюул цаг ямагт нүүрлэж байна. Үүний нэг нь “Нохойнд уруулах” аюул. Монголын нийслэл дүүргүүдийн 40 мянган хүн тутмын 500 нь  нэг жилд ямар нэгэн байдлаар нохойн дайралтад өртдөг. Нохойнд уруулж хазуулсан хүн шөнөжин халуурч, тарчилж хоноход нохойн эзэн нь тайван нойрсож амардаг. Танай нохой намайг урчихлаа гэхэд хохь чинь миний нохойнд дахиад бүү ойртоорой гэдэг. 

Тэжээсэн нохой тэрэг эвдэнэ

Монголд хоолны мөнгөггүй мөртлөө гэрээрээ дүүрэн хүүхэдтэй, хашаагаараа дүүрэн нохойтой тэжээдэг иргэд олширчээ. 2013 онд 2 хүн гэрийнхээ нохойг өхөөрдөж байгаад хазуулж 7 хоноод галзуурч үхсэн. Налайхад 2002 онд 3 настай хүүгээ орхиод хажуу айлдаа орох зуур араар нь гэрт орсон нохой хүүхдийг нь барьсан. Гэрийн эзэн уг нохойны устгаж, эх нь сэтгэцийн өвчтэй болсон эмгэнэлт түүх бий. 24-тэй бүсгүй 2 нохойд уруулж 7 шарх авч хувцасгүй гуталгүй хоцорсон явдал 2014 оны 3-р сарын 13-нд 3-р хороонд болжээ. Хамгийн хачирхалтай нь нохойнд бариулсан хүн хохирдог, нохойн эзэд нь хариуцлага хүлээхгүй байгаа нь хачирхалтай.

Жишээ нь Налайхын 1-р хорооны Баянзүрхийн 1-ийн 663-т суудаг 2 айлынхан нохойгоо уядаггүй сургадаг хоббитой. Энэ айлын эздийн хариуцлаггүйн уршигаар тэдний дуугүй дайрдаг эрдэмтэй ноход нь хүн урчихаад байхад манай нохой биш гээд жишим ч үгүй суудаг. Үүнд хориг тавьдаг хууль журам огт алга. Гэтэл Хятадууд нохойн ферм байгуулж энэхүү асуудлыг “ Хүн хамгаалах ” талаас нь шийдвэрлэдэг байх юм.

Монголд хууль боловсруулахдаа хүнийхээс илүү ямааны хуулийг сайн хийдэг. Нөгөө ард иргэдийг хамгаалсан тэднийг эрсдэлээс хохиролгүй гаргах талыг нь огт мартдаг. Гэтэл Солонгост нохойг зоопаркд л хардаг. Японд жижигхэн нохойтой тасалгааны нохойноос тэд татгалздаг.

Гэтэл ийм зүйл алга. Налайх дүүрэгт нохой устгал хийх ёстой ТҮК-ийнхэн их хариуцлагагүй ажилладаг гэнэ. ТҮК-ийн дэд дарга Батдорж нь 10 нохой устгаад 100 нохой устгав хэмээн ташаа мэдээлдэг аж. Манай төрийн ажил нэг ийм л дүр зурагтай байна.

Гэтэл Монголд хүний араас чимээгүйхэн гэтэж очоод хөлийг нь тас хазчихаад зугтаадаг аюулт нохойг асар олноор нь сургадаг болжээ. Энэ нь хэнд хэрэгтэй юм бэ? Тэр ч бүү хэл нэгэн охиныг нохойгоор хоргоолгож байгаад жалганд аваачиж хүчиндсэн явдал ч бий. Өнөөдөр  нэг жилд 30,000 хүн нохойнд зуулгаж тэд 5-14 удаа галзуугийн вакцин тариулж 30-40 хонон хэвтэрт орж 2-13 оёо тавиулдаг. 11 настай охины хацрыг нохой хазаад залгичихсан гэнэ. Том овчарк нохой 12-той хүүгийн хонго гуяыг нь ураад идчихжээ л гэлцдэг. Хэн ч тоодоггүй. Анхаарах цаг болжээ.

Нохойгоо дийлдэггүй Төрийн чихэнд Иргэдийнхээ төлөө хуцах минь энэ буй за.

УИХ-аас хууль гаргаж суурин газарт нохой тэжээхгүй зөвхөн фермд өсгөдөг болгоё. Хот дүүрэгт, гэр хороололд өнөөдөр нохой өсгөх ямар ч шаардлагагүй. Камер гэрэлтүүлэгтэй нөхцөлд нохойгоор хөрөнгөө хамгаалдаг цаг өнгөрсөн. Ер нь суурьшлын бүсийг “Нохой тэжээдэггүй” болгочихвол хог бохирын 30 хувь нь алга болж хүн амын эрүүл мэнд тэр хэрээр сайжирна. Хашаагаараа дүүрэн нохойн ялгадсаар жаахан хүүхдүүд амьсгалж тоглож байхад бид худлаа гоё яриад нэмэргүй. Нохойноос галзуу тусвал хэзээ ч эдгэдэггүй юм. Нэн ойрын үед иргэд үр хүүхдээ “Нохойн бузар”-аас хамгаалах Төр засгийн зарлиг тогтоол гаргаж “Хүн шиг” амьдрахад ганц алхам урагшлах цаг болжээ. Усгүй бохир заваан айлд нохой муурыг тэжээх нь соёл биш. Европчууд нохой муурыг байнга арчлан цэвэрлэж вакцинжуулж, бүртгэж зөвхөн зугаацаж цаг нөхцөөхөд зориулдаг. Манайд энэ нь үнэхээр тоглоом биш.

Иймээс суурьшмал хот дүүрэгт нохойгүй байх нь дэвшил мөн.

Уг нь хуулиараа өглөөний 06:00-23:00 цагийн хооронд нохойгоо уяж байх, вакцин туулга хүзүүвч бүртгэл дугаартай болгохгүй бол нохойн эзэнд эрүүгийн хуулиар арга хэмжээ авдаг гэнэ. Гэтэл үүнийг мэддэг сонсдог иргэн Монголд алга. Орон сууцны орцоор дүүрэн ноход, гудамж талбай, гэр хорооллоор явган явах нь осолтой. Алхам бүрд аюул. Гэрийн нохойны асуудлыг шийдвэрлэж чаддаггүй Төрийн хүмүүст ганц үг хэлэхэд: Нохой бууддаг аргаас Нохойн ферм байгуулах замыг дэмжиж өгөөч гэж хүсье.