Гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг орон даяар зохион байгуулав
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм нормын хэрэгжилт, бэлтгэл бэлэн байдлыг шалгах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс “Гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт”-ыг 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд орон даяар зохион байгууллаа.
Тус шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, хийн хангамжийн агуулах, хийгээр цэнэглэх станц зэрэг нийт 568 обьект хамрагдаж, “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Галын аюулгүйн норм” /БНбД 21-03-04/, бусад холбогдох норм, дүрмүүдийн заалтуудыг зөрчсөн 4285 зөрчлийг илрүүлж, 715 зөрчлийг хяналт шалгалтын явцад арилгуулж, 3570 зөрчлийг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 386, мэдэгдэл 63, ажиллагаа зогсоох тогтоол 21, танилцуулга 19-ийг бичиж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, зөрчил дутагдлаа арилгаагүй нийт 63 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 6,180,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан бөгөөд шалгалтын явцад агуулахын сав, тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуу, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна..
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоол, автозасварын газрууд, авто үйлчилгээний байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс төлөвлөгөөт шалгалтыг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 27-ны өдрүүдэд орон даяар зохион явууллаа.
Шалгалтаар автозасвар, дулаан гарааш, авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 518 газар хамрагдаж, галын аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон норм, дүрмүүдийн заалтыг зөрчсөн 2638 зөрчлийг илрүүлж, 651 зөрчлийг хяналт шалгалтын явцад арилгуулж, 1987 зөрчлийг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 321, мэдэгдэл 95, ажиллагаа зогсоох тогтоол 10, танилцуулга 5, дүгнэлт 1-ийг бичиж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, зөрчил дутагдлаа арилгаагүй нийт 22 иргэн, аж ахуйн нэгж байгуулгыг 2,390,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.