Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулан ашиглах тухай асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагаас Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга/
2. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга/
3. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга/
4. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто граш/
5. Уламжлалт эм, эмийн ургамал компани НӨҮГ-г татан буулгах тухай
6. Концесс олгох гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай /Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга “Кодем” ХХК/ Концесс олгох гэрээнд өөрчлөлт оруулах тухай /Налайх дүүргийн 5-р хороонд байрлах 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэгч “Магнус капитал” ХХК/
7. Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулан ашиглах тухай
8. “Улаанбаатар лотто” төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, журам батлах тухай
9. Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.