Баянхонгорын багачууд Ерөнхийлөгчөөс 1000 төгрөгийн хандив гуйжээ
Хүүхдийн төлөө “За” гэж хэлэхийг уриалаад байна.
2014.10.24

Баянхонгорын багачууд Ерөнхийлөгчөөс 1000 төгрөгийн хандив гуйжээ

Баянхонгор аймагт өрнөж буй “1000 төгрөгийн хандиваар 100 хүүхдийн цэцэрлэг барих аян”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэгдэхийг хонгор нутгийн багачууд уриаллаа.

“Хүүхэд нас таныг дуудаж байна” аян цахим ертөнцөд өрнөөд багагүй хугацаа өнгөрч байгаа ажээ. 

Тус хандивын аянд УИХ-ын гишүүн Х.Баттулга 10 сая төгрөг хандивласан байна. Мөн Баянхонгор аймгийн “Баян-Ойт” цогцолбор сургуулийн сурагчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, МУГТ М.Уранцэцэг нарыг хандивын аянд нэгдэж, хүүхдийн төлөө “За” гэж хэлэхийг уриалаад байна.

Арилжааны банкуудад хандивын данс нээж, цугларсан мөнгийг захиран зарцуулах эрх бүхий ТББ байгуулагдсан бөгөөд цэцэрлэг барихад нийт 650 сая төгрөг шаардагдах аж.

Зах зээлийн үнээр байрны нэг ам метр талбайн үнэ нэг сая гаруй төгрөг байгаа боловч гүйцэтгэгч “Баян мэдлэг” ХХК-ийн залуус хүүхдийн төлөөх анхны томоохон ажлыг санаачилсан аймаг учраас ам метр талбайн үнийг 650 мянган төгрөгөөр тооцон барьж өгөхөөр болжээ.

Олон хүний сэтгэл зүрх шингэсэн цэцэрлэгийн барилгын суурийн ажил дуусаад байна.