Д.Баттулга: Ойгоо угтаж уг өдөрлөгийг зохион байгууллаа
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагааг энэ сарын 18-нд Чингисийн талбайд зохион байгууллаа.
“Спортлог-Улаанбаатар” өдөрлөг 10.00-11.00 цагт нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод, оюутны болон өсвөрийн шигшээ баг, спортын холбоод, клубүүд үйл ажиллагаагаа сурталчлах ажлаар эхэлж, албан ёсны нээлтийн ажиллагаа 11.00-11.30 цагт явагдсан юм. Өдөрлөгийн хүрээнд унадаг дугуйтай парад Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл аялжээ.
НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга “Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны 375 жилийн ой удахгүй энэ сарын 29-нд болно. Энэ ойгоо угтан бид бүхэн уг өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн туршид хүүхэд, залуучуудын дунд төрөл бүрийн тэмцээнийг зохион байгуулж байна” гэлээ.
-Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү