Ж.Энхбаяр гишүүн гэрээний нууц хавсралтыг өөрийн нүдээр харсан гэнэ
УИХ -ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.23

Ж.Энхбаяр гишүүн гэрээний нууц хавсралтыг өөрийн нүдээр харсан гэнэ

         УИХ -ын гишүүн Ж.Энхбаяр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө АН, МАХН –ын дарга нарын хамтын ажиллах гэрээний нууц хавсралтыг өөрийн нүдээр харсан гэжээ.

Хоёр намын дарга өчигдөр хийсэн мэдээлэлдээ энэхүү нууц хавсралтыг огт байхгүй гэж тайлбарласан.  Уг асуудлыг тагнуулын газраас ч шалгаад эхэлсэн тухайгаа дуулгасан.

Харин Ж.Энбаяр гишүүн хэлэхдээ “Харсан харсан. Ер нь, бүх ард түмний өмнө гарын үсэг зурсан эхний гэрээнийх нь логик тэнд байна лээ. Арай товчилсон, хураангуй амлалт. Том гэрээг харахад сонгуульд хамтраад, эвсэл болж ороод, бие биеэ өмгөөлж хамгаална гэсэн л ойлголт шүү дээ. Тэрийг нуугаад байх ч хэрэг алга. Өнөөдөр Ардчилсан нам дотроо учраа олохгүй, завсарлага авч чадахгүй болчихсон нь харагдаж байна. Тэдний өмнөөс “Шудрага ёс” эвсэл завсарлага авч өгч байгаа нь асуудал өөрөө гүнзгийрсний шинж шүү дээ” гэж хариулжээ. 

         Ямартаа ч сүүлийн өдрүүдэд уг нууц хавсралт гэсэн бичиг цахим ертөнцөд нэлээд шуугиан тарьж үнэн, худал нь мэдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл үнэн болохыг нь Ж.Энхбаяр гишүүн өөрийн биеээр баталлаа.