2014.10.18

Д.Тэрбишдагва: Соён гэгээрүүлэх асуудлыг сайжруулах нь чухал

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд Д.Тэрбишдагвийн хэлсэн үгийг хүргэж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, замбараагүй дураараа болгосон асуудлыг бүгд ойлгож байгаа. Мэдээж  хуулиараа заагаад өгвөл хуулийнхаа дагуу л ажиллана. Гэр хороололд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байшин, барилга, мухар гудамж үнэхээр их байгаа юм. Хуулийн дагуу бол засаж сайжруулах ёстой.

Ер нь бол соён гэгээрүүлэх асуудлыг сайжруулахгүй бол галын машин явж байхад дагаад давхчихдаг, эсвэл чагнаалдаад байхад зам тавьж өгдөггүй нөхдүүдийг хуулиар зохицуулж, хариуцлага тооцдог зүйлд анхаарал тавихгүй болохгүй юм.