2014.10.18

Г.Баярсайхан: Улаанбаатар хот дарьтай торх шиг байна

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хэлсэн үгийг хүргэж байна.

Гал түймэр бол ноцтой асуудал. Одоо бол Улаанбаатар дарьтай торх шиг л байна. Миний хувьд гэр хорооллын асудлыг хөндмөөр байна. Та бүхэн стандартын тухай ярьсан чинь их зөв. Гэхдээ энэ гэр хороололд стандарт алга.

Гал гарлаа гэхэд мухар гудам их, хүчтэй салхитай үед гал гарлаа гэхэд хотын тал нь шатахал бэлэн байна ш дээ. Тэгэхээр гэр хорооллыг шинэчлэх, төлөвлөх, битүү мухар гудмуудыг нээх , галын аюулгүй байдалд та бүхний тавьж байгаа шаардлага стандартыг хангахад яг ямар арга хэмжээ  авах нь зохистой вэ гэдэг тал дээр маш бүдэг байна.