Үндэс сайтай нум дэлээч мод
“Нум дэлээч” нэртэй нэгэн гайхамшигтай мод Засагт хан аймгийн Засагт ханы хошуу, алдарт Бурхан буудай уулын өөдөөс харсан хөндийд эрт диван гарын цагт ургажээ. Хөвчийг нь татаж нумаа харвахад бэлэн болсон нумчингийн дүрстэй учраас тэр модыг “нум дэлээч” гэж эцэг өвгөд нэрлэжээ. Бүдүүн мөчрүүд нь махиралдан дэлсэн нум сум шиг хэлбэртэй ургасан тэр модноос холгүй бас Бугын толгойт гэдэг нэртэй газар байдаг нь сонин.
Нумаа дэлж, сумаа тавиад буга намнаж байгааг санагдуулам тэр нутгийн баруун хойд руу бас Гүү бариач гэдэг нэртэй газар бий. Нумаа дэлж, бугаа намнаад, гүүгээ барьж айргаа ууж явсан эртний монголчуудын аж байдлыг санагдуулах энэ нутаг бас нэг юмаараа өнөө үед аль ч газартай зүйрлэхээргүй онцлогтойн талаар яривал энэхэн хавиас Монгол Улсын цэргийн алдартай жанжнууд төрдөг ажээ.
Найман зуугаад жилийн тэртээд их эзэн Чингис хаан өөрийн дайчин нөхдийн дотроос хамгийн түрүүнд “Гоо ван” цол олгож, хамгийн ээдрээтэй хязгаар болох Нанхиад газрыг захиран түвшитгэхээр илгээсэн бөгөөд түүнийг Мухулай гэдэг жалайр хүн байсныг түүх гэрчилдэг. Жалайруудын ихэнх хэсгийг Чингис хаан баруун замын байлдаанд илгээсэн бөгөөд тэд өнөөгийн Дундад Ази гэгдсэн уудам их нутгийг байлдан дагуулж, улмаар Мисир, Сири хүртэл аян дайн хийхэд гол хүчин болж, 1336-1411 он хүртэл 75 жилийн турш Жалайруудын эзэнт улсыг Багдад, Тебриз төвтэйгээр байгуулан удирдаж байсан түүхтэй юм.
Тэр хүртэл Цагаадай, Хүлэгийн эзэнт улс тэр ч байтугай Бабурын Их могол улсад жалайрууд цэрэг дайны гол хүч байсан ажээ. Түүхийг бяцхан дурсахын учир нь эзэн Чингис хааны тэнгэрт хальсны дараа Хан тайшир уулын ар өвөрт цэргийн харуул суулгасны арван нэгэн Отгийн нэгэн томоохон нь жалайрууд байсан бөгөөд тэд дээр дурдсан Нум дэлээч нутагт ор шин сууж байжээ. Тэр тойргоос л хорь дугаар зууны үндэсний болон ардын хувьсгалын жанжнууд төрж гарсан ажээ.
Анхны жанжин (генерал) бол Нийгмийг аюулаас хамгаалах яамны дөрөв дэх генерал, сайд Дашийн Цэдэв агсан билээ. Түүнээс хойш тоолбол гарын таван хуруунд багтахааргүй генералууд төрж Улсыг батлан хамгаалах болон нийгм ийг аюулаас хамгаалах яамыг ч удирдаж байлаа. Генералуудын үе залгамжлахад бэлхэн хурандаа нар ч мөн тэр нутгаас төрж өсөөд одоо бас л тоолбол гарын таван хуруунд багтахааргүй болжээ... Гэтэл саяхан Батлан хамгаа лахын сайдаар Жадамбаагийн Энхбаяр гэдэг залууг Улсын их хурал батлав. Тэгтэлчиг зарим хэвлэл сонин шуугиан дэгдээв. Бахархлын биш атаархлын, бас ашиг сонирхлын захиалгат шуугиан гэдэг нь хэнд ч илэрхий байлаа. Жаал хүүхдийг сайд болголоо гэх маягаар зарим нь орилолдов. Гэтэл тэр нь хүүхэд биш, Монгол Улсын Их хурлын гиш үүн хүн байлаа. “Паскалийн хууль” гэж алдашсан хуулийг нээсэн Паскаль шиг 16 настан биш байлаа.
Зуун дамжин хэрэглэгдэж байгаа Брайлийн цагаан толгойг зохиосон Луи Брайль шиг 16 настан биш байлаа. Сургуулиа дуусгалгүй гарсан хүүхдийг сайд болголоо гэх шиг зарим нь урвалзав. Гэтэл тэрбээр Япон, Голланд зэрэг өмнөх тогтолцооны үед мөрөөдөх аргагүй байсан тэр орнуудад хоёр ч сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан нэгэн байлаа. Цэргийн мэдлэгийг нь ч өөлөх маягийн санааг ашиг сонирхлын зөрчилтөнгүүд нуусангүй. Гэтэл түүний, Энхбаярын эцэг нь дэслэгч генерал бөгөөд Батлан хамгаалах яамны сайд хүртэлх өндөр оргилд гарахдаа ердөө л Говь-Алтай аймгийн Баян сумын дөрвөн жилийн бага сургууль төгсгөөд, хөдөө малчин болж хорин нас хүртлээ мал малласан тэр цэг дээрээс эхлээд цэргийн алба хаасан жилүүдэд цэргийнхний ярьдгаар “Сразу майор” (шууд л хошууч) болно гэдэг шиг нэг албан тушаал дээр нэгээс хоёр жил есөн cap ажиллаад л албан тушаал дэвшиж, элссэн бүх сургуулиа онц дүнтэй төгсгөсөн ховорхон генерал юм.
Яагаад цэрэгт алба хаагаагүй атлаа цэрэг, Батлан хамгаалахын сайдад суга дэвшсэн хүүгийн нь талаар ярихдаа эцгийнх нь тухай дурдахад хүрэв ээ гэвэл “Уг сайт хүний үр, сүү сайт гүүний унага” гэж монголчууд ярьдгаас үүдэлтэй хэрэг. Нөгөө талаар үндэс сайтай мод нум дэлээч нутгаас олон генерал төрсөөр буйг дурдах болсны учир билээ. Нум дэлээч нут гаас төр сөн алдар цуут генералуудын нэг Жадамбаа бол Жалайрын Гоован Мухулай жанжны удм ын хүн, зур гаан хүүгээ зург ууланг нь эр цэргийн алба хаалгасан малчин Сэрээдоогийн Шагалын тавдугаар хүү бөгөөд Гурван Улиастайн голын Дунд Улиастайд дуугаа хадаан эхээс төрсөн хүн юм.
Хэдийгээр түүний дөрөв дэх хүү Энхбаяр нийслэл хотод төрсөн боловч өвөг дээдсийнхээ өлгий нутаг Хар азаргын нуруу, Бурхан буудай уул, Халиуны хөндий, Ентүм хайрхан нутагтайгаа хүйн холбоотой, эрчим хүчний гүйдэлтэй нь юм л бол тэрээр эцэг эхийн төрсөн нутаг өөд тэмүүлдэгт оршдог буйзаа. Зүгээр нэг тэмүүлээд зогсдоггүй нутаг усныхныхаа сайн сайхны төлөө ямар нэгэн буянт үйлс бүтээлийг мөрөөдөж, хийж бүтээж явдаг нэгэн гэдгийг нь хэн хүнгүй мэддэг болжээ. Тэрээр ерийн нэгэн албан хаагч байх цагтаа Алтай нутаг, Халиун сумынхаа хүн ардын төлөө өөрийн сайн сэтгэлээр, хэний ч албадлагагүйгээр онцгой анхаарч, их юм хийж байгааг нь нүдээр үзэж, чихээр сонсоод миний бие нэлээд хэдэн жилийн тэртээд “Төрийн хэмжээнд сэтгэн үйлдэгч” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлж билээ.
Тэрхүү нийтлэлд бичихдээ “Тэр одоогоор УИХ-ын гишүүн ч биш, төрийн сайд ч биш, аймаг, хотын Засаг дарга ч биш атлаа тийм алба хэргэмтнээс дутахгүй бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж үр дүн гаргаж яваа бүтээлч сэхээтэн ажээ. Түүнийг хэн ч шахаж шаардаагүй, хэний ч өмнө өр төлөөсгүй атлаа алс холын Говь-Алтай аймаг, түүний иргэдийн төлөө санаа тавьж, хүч хөрөнгө зарж, зүтгэл гаргаж яваа нэгэн. Тэгэхдээ бүр төрийн анзаагаар бодож, тус аймгийнхны эрүүл мэнд, боловсролыг нэн тэргүүнд анзаарч, тодорхой зүйл хийж бүтээсээр байна” гээд аймгийн нэгдсэн эмнэлэг, Алтай хотын арван жилийн дунд сургууль зэрэгт түргэн тусламжийн машин, компьютер олгох, сургалт явуулах, кабинет байгуулах, Халиун сумын дунд сургуулийг үлгэр жишээ сургуул ийн жишгээр бэхжүүлэх, “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэх, “Оны шилдэг багш” шалгаруулах, биеийн тамир, спорт хөгж үүлэх, ном хэвлүүл эх гэхчлэн өргөн хүрээтэй ажил санаа члан хийж байгааг дурдсан билээ. Түүний үйл ажил лагаа юун түрүүнд хүн ардын эрүүл мэнд, боловсрол хоёрт чиглэдгээрээ онцлог байсан.
Эрүүл байх, боловсролтой болох гэдэг зах зээлийн харилцаатай орнууд, тэрчлэн орчин цагийн хөгжин гүй улс орны төрийн бодлогын гол цөм болоод байгаа энэ үед дээр дур дсан хоёр салбарыг “үлдэгдлийн аргаар санхүүжүүлдэг” байсан өмнө х тогтолцооны хоцрогдлоос аль болох хурдан салах ёстойг хамгаас урьд ухаарсан залуу цөөн улс төрч ийн нэг нь Жадамбаагийн Энхбаяр гэдгийг хүмүүс танин мэдсэн тул 2008 оны сонгуулиар ГовьАлтай аймгийн иргэд түүнийг Улсын Их хуралд өөрсдийгөө төлөөлөн суух гишүүнээр нэгэн дуугаар сонгожээ. Жадамбаагийн Энхбаяр тэр сонгуулиар сонгогчдоос санал авсан хамгийн өндөр хувьтай гишүүнээр тодорсон нэгэн баримт бол түүнийг сайдын суудалд давхар өргөмжлөхөд хангалттай үзүүлэлт байсан гэж болно.
Удам дамжсан эр цэргийн гентэй хүн гэдгээ нэг жижигхэн боловч дуу алдмаар явдал дээр саяхан Энхбаяр харуулсан юм. Өөрийг нь УИХ-ын гишүүнээр сонгосон Говь-Алтайн малчид “дөнгөж ботголсон тэмээний маань ботгыг чоно идчихлээ. Ер нь чононд малаа зуулгаагүй малчин айл гэж үгүй боллоо. Манай нутагт чоно, ирвэс хоёр гэж нэг дархлагд сан дай сан тай боллоо. Ядаж чонын сүргийг цөөрүүлэх арга байна уу? гэж өгүүллэг тавьсаар (саяхан хүртэл зурагтаар ярьцгааж байна билээ) байжээ. Тэгээд УИХ-ын гишүүн маань чоно авлах ажил зохион байгуулж 250 чоныг “цааш харуулснаа” аймгийн төвийнхөнд тайлагнажээ. Гэтэл мөн л өнөөх “өө сэв эрэгчид” “хайран чоно хядчихлаа” гэцгээн Энхбаярыг “Чоно” цолоор “шагнацгаав”. Гэтэл жил болгоны Цагаан сараас өмнөхөн хил давуулж арав, хориор нь хөлдөөсөн чоныг дамчингууд хориод жилийн турш элдэв аргаар урагш нь зөөж зувчуулсаар байхад хааяа нэгийг нь л гаальчид илрүүлэхээс бус, бусад түшмэд таг чиг л өнгөрдгөөр барахгүй хэн гээч этгээд тийм олон чоно нухаж дамласныг ч олж мэдээлдэггүй өнгөрдөгийн цаана хэн нэгэн түшмэд байж л таарна. Ер нь тэгээд дархан цаазтай махчин (ирвэс мэт) амьтдын тоо хэмжээг ч хуульчлах санаачилгыг малчдын эрх ашиг шаардсаар л байна.
1940-өөд онд “Чоно-малын дайсан” гэдэг уриа дэлгэрсэн үед тун ч удалгүй Монгол Ардын хувьсгалт намын, дараа нь төрийн удирдагчаар “суга дэвшсэн” хориод настай Ю.Цэдэнбал “Ардын Үндэсний эрх" сонинд анхныхаа мэдээг “Үлгэртэй авлалт” гэж нэрлээд “Өвөрхангайн, Уянга сумын гуравдугаар багийн Батмөнх нарын дөрвөн ард нийлж ихбага чоно 13, мөн багийн Чулуун нарын гурван хүмүүн 12 чоныг тус тус алчихуй! Ардын малын дайсан чоныг энэ мэт устгахаар авлагтун!. Арилгагтун! Цэдэнбал” гэжээ. Энд бүгд нийлээд 25 чоно устгасан амжилтыг Энхбаяр нарын нөхөд 250 болтол нь давуулсан дээд амжилт тогтоосон гэмээр санагдах юун! Малын дайсны тухай яриа бол одоо үед ч урьдын цагт ч тусгаар тогтнолын тухай асуудал байсан, байсаар ч байна. Тусгаар тогтнолыг цэрэг хамгаалдаг гэдэг бол өрөөсгөл ойлголт болжээ. Тусгаар тогтнолын гол хүчин зүйл бол хүн, хүний гол хүчин зүйл бол хүнс, хүнсний гол хүчин зүйл бол мал.
Малгүй байсан бол монголчууд аль хэдийнээ боолын боол болчихсон байх байсан. Мал аж ахуйтайн ачаар монголчууд бусдын царай харахгүй, бусдаас гуйлга гуйхгүй, “амиа” борлуулж, довоо шарлуулсаар” ирсэн билээ. Малгүй бол хүнгүй гэсэн үг. Хүнгүй бол тусгаар тогтнолгүй гэсэн үг. Эзэг нэх хүнгүй бол газар нутаг хэчнээн их ч гэсэн юуны хэрэг. Тэгэхээр хүнтэй байхын гол болзол нь эрүүл мэнд, эр үүл мэнд байх ын гол бол зол нь эрүүл хүнс тэжээл. Эрүүл хүнс тэжээ л ийг эрүүл мал аж ахуй өгнө. Тэгээд ч хүн ий эмч хүнийг эмчилнэ. Мал ын эмч хүн төрөл х төнг эм чилнэ гэсэн сургаалтай билээ. Эрүүл бөгөөд боловсролтой ард түмэн хөгжинө. Тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Энэ бас орчин үеийн цэргийн номлолын нэг гол гаргалгаа. Тиймээс ч “Ургамлын сайхан цэцэгтээ Улсын сайхан цэрэгтээ” гэдэг цэцэн үгийг монгол ч ууд хэлдэг. Ард түмний маань цэцэг болсон идэр залуусын эрүүл мэндийн байдал жил бүрийн цэрэг татлагын үеэр ойлгогддог болсон.
Харамсалтай нь эрүүл мэндээр цэрэгт тэнцэхгүй залуус ын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь гунигтайгаар барахгүй үндэстний хувь заяанд санаа зовох асуудал юм. Хоёрхон жилийн тоог аваад үзэхэд 2005 онд эхний ээлж ийн цэрэг татлагад 84.3 хувь нь бүртгэгдсэн залуу саас 42.7 хувь нь эрүүл мэндээр тэнцээгүй бол ,дараах жил 2006 онд намрын цэрэг татлагаар нийслэлийн ганц Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л залуусын 80 гаруй хувь нь эрүүл мэндээр тэнцээгүй байх жишээтэй. Ийм байдалд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг сэтгэлгээтэй Жадамбаа гийн Энхбаяр сайд дүгнэлт хийж, ихийг бодож төлөвлөж байгаа нь мэдээж. Саяхан Говь-Алтай, Завхан аймагт зохион байгуулсан цэргийн үзүүлэх сургууль ч гэсэн залуучуудад хүмүүжлийн дуурайлтай ажил болсон биз ээ.
Орчин үеийн батлан хамгаалах бодлого нь буудалцах дайтах явцуу ойлголт, гаднаас ирэх довтолгоог сөрөн зогсох хуучин үзлийг огоорч, дотроос нь задлан бутаргах аргаар улс орнуудыг тогтворгүй байдалд оруулах, тусгаар тогтнолыг хохироох, өөр хооронд нь эвдрэлцүүлэн өөрсдийнх нь гараар могой бариулах, эдийн засгийн болон хөгжлийн сул тал, цоорхойг нь ашиглан түүгээр дамжуулж эзэрхэх, бизнесээр даяар шуулах замаар хараат болгох, хүнсний зүйлээр амтшуулах, “гэмгүй царай лсан" эдийн засгийн түрэмгийллээр дагуулах гэх чилэн нарий ссаныг Африк, Арабын орнуудын өнөөгийн бэлээ хэн байдал харуул саар бас манай улсад ч “нийгмийн халдвар т улс төрийн энэ өвчний” шинж тэмдэг мэд рэгдэж эхлээд буй нөхцөлд Маастрихт (Голланд өвчин гарч дархлаажсан, бас Европын холбоо байгуулах шийд гаргасан газарт)-ад менежментийн их сургууль дүүргэж, бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан залуу хүн Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар тавигдсан нь “нүдээ олсон” томилгоо гэж болно.
Бараг дөч шахам жилийн турш ардын цэрэгт жагсаалын цэргээс дэслэгч генерал, Батлан хамгаалахын сайд хүртэл өндөр албыг хаасан эцэг Жадамбаагаасаа хүү Энхбаярынх нь ялгаа бас давуу тал гэвэл, нэгд тэрээр эцгийнхээ мэдлэг, туршлага, эх оронч үзэл санааг хар багаасаа тусган авч, зүрх сэтгэлдээ шин гээсэн, хоёрт, эцгийнхээ сурч амжаагүй хэл эзэмшиж, очиж суралцаагүй улс оронд хүрч мэдээгүй зүйлийг нь мэдэж, аваагүй цолыг нь авсан, гуравт, гаалийн болон мэргэжлийн хяналтын удирдах албыг хааж үзсэн, дөрөвт, эцгийнхээ хүртсэн дэслэгч генерал цолтой биш мөртлөө эцгийнхээ 1990-1996 онд алба хаасан сайдын суудалд УИХ-ын гишүүний давхар албатайгаар өргөмжлөгдсөн хүн юм. “Аавынхаа гэгээн дурсгалд номон хөшөө босгох нь үр хүүхэд бидний ариун үүрэг, түүн ий амь драл, ажил, үйл сийг үргэлжлүүлж буй н илэрхийлэл” гэж Жадамбаагийн Энхбаяр эцэг, дэслэгч генерал Жадамбаагийнхаа туурвил, намтар түүх, хэлсэн үг, дуртгалын эмхэтгэл дөрвөн боть номын өмнөх үгийг эхлээд “Уншигч танаа өргөн барьж буй энэхүү бүтээлээр аавынхаа ажил, амьдралын эгэл жирийн цадиг түүхийг өгүүлснээс гадна Монгол Улсын түүхийн нэгэн жарны хуг ацаан дахь нийгэм, эдийн засгийн эрс тэс өөрчлөлт, шинэ члэлт ийн үе дэх батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажил лагаанд болон армийн бие бүрэлдэхүүний амьдралд оруулсан хувь нэмрийг нь түүхэн баримт, эх сурвалжид түшиглэн эрдэм судлалын өндөр түвшинд бүтээсэн...” гэж дурджээ.
(Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, дэслэгч генерал Шагалын Жадамба I-IV боть, I ботийн 7-8-р тал) Монголын орчин үеийн цэргийн нэрт жан жин дэс лэгч генерал Шагалын Жадамбаа эцг ийн хээ тухайд энэ хүү дөрв өн боть номыг санаачлан хүч, хөрөнгө зарж хэвлүүлснээрээ Жадамбаагийн Энхбаяр эцэг үрийн элбэрэл журмыг сахигч төдийгүй Монголын орчин үеийн ардын цэрэг, бат лан хамгаалах үйлсийн түүхийн нэгэн чухал бүлгийг бич үүл ж, өнөө хойч үеийнхэнд өргөн барьжээ. Жадамбаагийн Энхбаярыг жирийн нэгэн албан хаагч явах цагт нь “төрийн хэмжээнд сэтгэн үйлдэгч” гэж тодорхойлсон минь онож дээ гэж бодохын хамт тэр өгүүллийн эцэст “Жадамбаагийн Энхбаярт сайн морь өгвөл тэр хол явнаа” гэж бичсэн ёсоор минь олон түмэн, төр, засаг сайн морь өгч цулбуурыг атгууллаа.Сүүгээр мялаая, дөрөөг нь!