2014.09.18

С.Бямбацогт : Иргэдийн амьдрал хүндэрч байгаа үед бүсийн нэмэгдэл хэрэгтэй

Орон нутгийн иргэдэд цалин тэтгэвэр нэмэгдэхгүй , бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон  ажлын байр байхгүй, ард иргэдийн амьдрал хүнд гэсэн асуудлууд тулгамдсан  хэвээрээ байдаг.Үүнийг шийдвэрлэхийн тулд иргэдэд бүсийн нэмэгдэл гэсэн асуудал зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Иргэд Улаанбаатар хотоос хол амьдрах тусмаа тэээврийн зардал нэмэгддэг. Үүнийг дагаад бараа үйлчилгээний үнэ өсөж алслагдсан бүсэд амьдарч байгаа хүмүүс өртөг өндөртэй үйлчилгээ авсаар  байна. Нийслэлд  1600 орчим төгрөг байдаг бензиний үнэ Ховд аймагт 2000 гаруй төгрөгийн үнэтэй. Тэтгэвэр цалин хүрэлцээгүй малчдад үнийн өсөлт хамгийн түрүүнд мэдрэгдэж байна.

 Өнөөдөр ард иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, нөгөө талд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэдий ч бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай 20-60 хувиар нэмэгдэж байна.

Ховд аймагт 2007 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг барилга байгууламж буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, нутгийн удирдлагын ордон ихэнх сумдад үндсэндээ шинэчлэгдэж тоног төхөөрөмжөөр хангагдсан нь аймгийн цаашдын хөгжил дэвшлийн суурь болж байгаа юм.

Гэхдээ иргэдийн орлого бага хэвээрээ байгаа учраас төрсөн нутагтаа амьдрахын тулд бүсийн нэмэгдэл гэдэг асуудлыг хөндөн тавьсаар байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "2011 онд УИХ-д өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл УИХ хэлэлцэх эсэхээ шийдчихээд, хэлэлцэхгүй дарж байгаа юм. Өнөөдөр ард иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, нөгөө талд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэдий ч бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай 20-60 хувиар нэмэгдэж байна.

Иргэдийн амьдрал хүндэрч байгаа энэ үед бүсийн нэмэгдэл гэдэг асуудлыг шахаж, шаардаж байна” гэлээ

                               Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү