Ж.Батсуурь: Үр дүнд хүрч байвал хамтарсан засгийн газар байгуулахад болохгүй гэх зүйлгүй
Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах болсон талаараа мэдэгдсэн. Цөөнхийн бүлгээс төрийн бүтэц улам данхайж байна гэж шүүмжилж ирсэн. Ерөнхий сайдын мэдэгдэлд та ямар дүгнэлт хийж байгаа вэ?
МАН-ынхан анхнаасаа Засгийн газрын бүтцийг цомхон болгох шаардлагатай гэдэг саналыг тавьж байсан.
Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаад гүйцэтгэх засаглалын тэргүүн дүгнэлт хийж байгаа нь сайн хэрэг. Одоохондоо бүх зүйл тодорхой болоогүй байна. Монгол Улс хүн ам цөөнтэй.
Гэтэл төрийн бүтэц нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улам данхар болсон. Засгийн газар яамдын тоогоо нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор орон нутагг агентлагуудын тоо ч мөн нэмэгдсэн. Бодит байдал дээр тоо нь ихэссэн боловч чанарын хувьд ахисан зүйл нь алга. Мэдээж тоогоо дагаад зардал бол тодорхой хэмжээгээр өссөн.
Тиймээс Засгийн газарт бодит хэмнэлт хийх шаардлага байгаа юм. Үүнийгээ олж харсан нь ч сайн хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, төсвийн орлого тааруухан байгаа энэ цаг үед Засгийн газрын бүтцийг хэвээр явуүлбал цаашид цалингаа тавьж чадахгүйд хүртэл доройтож магадгүй. Ийм байдалд битгий хүрээсэй гэж би хүсч байна.
-Чиг үүргийн давхцалтай яамдыг нэгтгэнэ гэсэн мэдээлэл байна. УИХ-д хууль батлалцаж байгаа хүний хувьд ямар яамдыг нэгтгэх нь зөв гэж харж байгаа вэ?
Ер нь дэд бүтцийн томоохон яамд зайлшгүй тусдаа байх шаардлагатай. Халамжийн ч гэмээр юм уу энэ олон яамдыг нэгтгээд дотроо томоохон бодлогын газар болгон хуваагаад үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхэд буруудахгүй. Манайх хүн ам цөөтэй учраас чиг үүрэг давхардсан олон яам байх шаардлагагүй.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэхээр фракцийн зарчмаар албан тушаалд очсон дарга нар баахан бужигнана биз дээ?
Энэ бол төр барьж байгаа улс төрийн намын дотоод асуудал шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө тухайн улс төрийн нам ямар зарчмаар хэрэгжүүлэх вэ гэдэг өөрийнх нь мэдэх хэрэг. Тиймээс би энд тайлбар хэлэх нь зохимжгүй болов уу.
Салбарын сайд нар улс төрийн албан тушаалтнууд байдаг. Бусад багаа мэргэжлийн хүнээр бүрдүүлээсэй гэж хүсч байна. Уг нь төрийн ажлыг мэргэжлийн төвшинд хийх ёстой л доо. Гэтэл улс төрийн зорилгоор албан тушаалтнуудыг томилоод байгаад эмзэглэдэг.
-Засгийн газарт тодорхой хэмжээнд өөрчлөлт орох нь тодорхой болсон. Ардын нам Засагт орох талаар бүлгийн хуралдаан дээрээ ярилцсан гэж байсан. Хэрэв засагт уривал хамтрах уу?
Хүмүүс хэлбэр талаас нь сонирхоод байх юм. Үнэхээр ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж, эдийн засгийг сайжруулж, хөрөнгө оруулалтын' нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах юм бол ямар
Засгийн газар байх нь тш биш. Хамгийн гол нь үр дүнд хүрэх. Үр дүнд хүрч байвал хамтарсан Засгийн газар байгуулахад болохгүй гэх зүйлгүй шүү дээ. Бүлгийн хуралдаан дээр энэ талаар огт ярилцаагүй.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдэлд МАН-тай хамтарна гэсэн яриа гараагүй. Гэхдээ ер нь улс орон, ард түмний амьдралд ахиц гарна гэвэл хамтрахад буруудахгүй гэж байгаа юм. Түүнээс биш албан ёсоор санал тавьсан юм Тийм зүйл болохгүй болов уу.
МАН-ынхан анхнаасаа Засгийн газрын бүтцийг цомхон болгох шаардлагатай гэдэг саналыг тавьж байсан.
-Хоёр хөршийн тэргүүн нарын айлчлалаа хэрхэн дүгнэж байгаа вэ?
Өмнөх харилцаандаа дүгнэлт хийсэн. Аль,аль тал нь дутуу анхаарч ирсэн зүйл бий гэдгийг ярилцсан. Орос, Монголын хамтарсан оруулалтгай Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам Монголын ард түмний аж амьдралд түүхэн үүрэг гүйцэтгэсэн
Одоо техник, технологийн шийдэх асуудал байгааг хүлээн зөвшөөрч байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч ойрын хугацаанд хос төмөр замтай болгож, цахилгаанжуулна гэдгээ айлчлалын үеэр мэдэгдсэн. Ингэснээр хугацаа хэмнэж, бараа эргэлтийг сайжруулах ач холбогдолтой.
Үүнийг би маш том үр дүн гэж харж байгаа. Олон иргэд төмөр замаар ОХУ-аас БНХАУ хүртэл явж байна. Хамгийн хямд төсөр тээвэр. Мөн Улаанбаатар төмөр замыг цахилгаанжуулах, хос болгоход олон хүнийг боломжийн цалинтай ажлын байраар хангах боломжтой гэсэн үг.
Манайхан хоёр хөршийн Төрийн тэргүүн нар ирэхээрээ буцалтгүй тусламж гээд баахан мөнгө өгчихөөд буцдаг гэсэн буруу ойлголттой байсан. Тиймээс ч энэ удаагийн айлчлалаар зээл, тусламж ярьсангүй гэж гайхаж байж магадгүй. Монгол Улс буцалтгүй тусламж авдаг ядуу орон байхаа больсон. Зэрэглэл нь өөр болсон.
Харин зах зээлийн зарчмаар үйлдвэрлэлийн бага хүүтэй зээл авахыг үгүйсгэхгүй. Хоёр хөршийн удирдагчийн айлчлалын талаар судлаач, эрдэмтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьж, байр сууриа илэрхийлж байна.
Засгийн газраас айлчлалын хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Хоёр талаасаа хүчин чармайлт гаргавал ажил хэрэг бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байгаа.
-Засгийн газраас зарласан “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээндээ хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэсэн ч энэ жилийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын уур амьсгал тийм ч сайнгүй байгааг илтгэж байна. Засгийн газрын зүгээс хуульд нь өөрчлөлт оруулаад орчныг нь сайжруулсан гэдэг дүгнэлт хийсэн. Та зарим уулзалтад нь оролцсон байх. Хөрөнгө оруулагчдын хандлага ямар байна вэ?
Хөрөнгө оруулалт татах талд бидэнд алдсан зүйл бий. Уул уурхайн лицензийг цуцалсан. Манай компаниуд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахад туршлага дутсан зүйл байгаа. Одоо үүнийгээ бид засаж залруулж байна. Газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын томоохон уулзалт болж өнгөрлөө.
Энэ хуралдаанд би оролцсон. 300 гаруй гадаадын хөрөнгө оруулагч ирсэн байна лээ. Уулзалтын танхим дүүрэн. Зарим хүнд суудал олдохгүй байгаа харагдсан. Үүнээс дүгнэхэд газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компани цөөнгүй байна. Энэ бол хонгилын үзүүрт гэрэл байгаагийн илрэл.
Бид гараа хумхиад зүгээр суугаагүй. Алдаагаа засч, залруулах ажлыг хийж байна шүү дээ. Хууль эрх зүйн орчноо эргэн харж, Газрын тосны тухай хуулийг боловсрууллаа. Ашигт малтмалын салбарт баримтлах бодлогыг тодорхой болгосон. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад монголчууд хуулийг дээдэлдэг ард түмэн гэдгээ ойлгуулахад бүх асуудал шийдлээ олно гэж бодож байна.
Үүнээс дүгнэхэд газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компани цөөнгүй байна. Энэ бол хонгилын үзүүрт гэрэл байгаагийн илрэл.
Аль, аль тал нь хариуцлагатай байх ёстой. Тухайн компани нөхөн сэргээлтээ хийдэггүй, Монгол Улсад хуулийн дагуу татвараа төлөхгүй байвал асуудалтай шүү дээ. Тэгэхээр хуулиа бүх шатандаа хэрэгжүүлдэг шударга болчихвол улс орон хөгжихөд амархан юм байна.
-Хууль эрх зүйн орчноос гадна улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээхэд нөлөөлж байгаа болов уу?
Гадаадын хөрөнгө оруулагчдын айдаг зүйлийн нэг яах аргагүй улс төрийн тогтворгүй байдал. Нэг Засгийн газрын сайд нь өөр юм яриад өмнөх нь өөрийнхөөрөө зүтгээд байдаг дүр зураг харагддаг. Би 20 гаруй жил үргэлжилсэн төрийн тогтолцооны гажигийн талаар хэд, хэдэн цуврал нийтлэл хэвлүүлсэн.
Одоо энэ талаар ном гаргаж хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг хэдхэн минутад ярих сэдэв биш л дээ. Наад захын жишээ хэлэхэд УИХ 76 гишүүнтэй, долоон байнгын хороотой. Би өнгөрсөн дөрвөн жил Эдийн засгийн байнгын хороонд ажиллаж байсан. Энэ байнгын хороо төмөр зам, хот байгуулалт, тээвэр, ашигт малтмал, уул уурхай, барилга гэх мэт дааж давашгүй олон салбар байдаг.
Салбар болгонд томоохон өөрчлөлтийн шинж чанартай хуулийн төслүүд орж ирдэг. Байнгын хорооны гишүүдэд хуулиа судалж, ойлгох зав гардаггүй. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хороог хоёр, гурав хуваах ёстой гэж боддог. Заримдаа сэтгүүлчид тааралдахаараа энэ хуулийн 46.1-т юу гэж заасан бэ гэх мэтчилэн асуудаг. Яг үнэндээ хуулиа цээжлэх нь байтугай заримдаа гүйлгэж харж ч амжихгүй тийм их материал орж ирдэг.
УИХ-д бүгдээрээ мэргэжлийн хүн байж таарахгүй. Хуульч байлаа гэхэд инженерийн боловсрод дутагдана. Инженер байлаа гэхэд хууль, эдийн засгийн мэдлэг шаардлагатай. Ямар ч униварсаль хүн байлаа гэсэн бүх боловсрол, эдийн засаг, нийгэм гээд бүх салбарт анхаарал хандуулах боломжгүй шүү дээ.