Хэн юу хэлэв?
Улс төрийн хүрээнд гол өрнөж байгаа үйл явдал нь Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногтой холбогдож эхэллээ.
Энэ долоо хоногт “Эзэн-100” хөтөлбөрийн талаар болон Монголын эдийн засгийн байдлыг дүгнэж олон хүн санаа бодлоо илэрхийллээ. Сөрөг хүчин болоод улстөрчид бүгд л “Эзэн-100” хөтөлбөрийн талаар ярьж, улстөржүүлэх нь улстөржүүлж эхэллээ.
Х.Баттулга: Г.Болдбаатар дэлхийн аваргаас медаль авах цаг нь болчихсон
Энэ долоо хоногт ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл тэмцээний эхний өдөр 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Г.Болдбаатар урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртсэн. Түүнийг түрүүлсэний дараа
Цаашдаа ч дахиад биднийгээ баярлуулна.
Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ аваргын тухай ярьсан юм.
Тэрбээр “Болдоогийн хувьд дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах цаг нь болчихсон. Олон жилийн хөдөлмөрийнхөө үнэлэмжээ өнөөдөр хүртэж байна.
Цаашдаа ч дахиад биднийгээ баярлуулна. Манай Болдоо Гүржийн Папанашвилигээс хамаагүй илүү учраас давуу барилдаан үзүүлэх боломжтой байсан. Даанч Болдоо маань өөрөө хашир хүн. Гүржийн бөхтэй хэтэрхий хаширлаж барилдлаа.
Бэлтгэл дээр Түвшээ битгий хэл бусад жүдочидтой хүч үздэг. Хоёр гарандаа бяртай л даа. Аваргын төлөө нутгийн бөхтэй барилдсан. Зохион байгуулагч орны бөхтэй барилдах амаргүй. Хөгжөөн дэмжигч, шүүлт гээд хэцүү. Гэхдээ дэлхийн аваргатай боллоо” хэмээн ярьсан байна.
Л.Болд: Айлчлал амжилттай болж, зорилго бүрэн хэрэгжсэн
Хятадын Ерөнхийлөгч манай улсад хоёр өдрийн айлчлал хийж, олон санамж бичиг гарын үсэг зураад явсан. Гэрээ хэлэлцээр ч хийхээр болоод байгаа.
Айлчлал амжилттай болж, энэхүү зорилго бүрэн хэрэгжсэн гэдгийг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.
Тэгвэл айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд 11 жилийн дараа хэрэгжсэн энэ удаагийн дээд хэмжээний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааны төвшинг дээшлүүлж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоох, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байв.
Айлчлал амжилттай болж, энэхүү зорилго бүрэн хэрэгжсэн гэдгийг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.
Эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бүтэц бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон жилээр ярьж байгаа ажил маань хөдөө аж ахуй, хүнсний салбарт хэрэгжих бололцоо бүрдэх юм
Айлчлалын үеэр байгуулагдсан тунхаглал, гэрээ, хэлэлцээрүүд өмнө тулгарсан асуудлуудыг шийдэж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоо биелүүлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хийсэн уулзалтын үеэр өрнөсөн ярианд олон асуудлыг хөндөн хэлэлцэж, гэрээ хэлцэл, бусад бичиг баримтад тусгагдаагүй бусад цөөнгүй асуудлаар харилцан тохиролцож, гарц, шийдэлд хүрснийг айлчлалын онцгой үр дүн гэж үзэх ёстой юм. Айлчлалын үеэрх яриа хэлэлцээ улс төр, эдийн засаг, нийгэм, санхүү, соёл урлаг, хууль эрхзүй, эрүүл мэнд, дэд бүтэц гээд олон салбарын хамтын ажиллагааг хамарсан өргөн хүрээнд өрнөсөн.
Тэдгээрт дурдагдсан олон ажил хэрэгч санал санаачилгыг хэрэгжүүлэх, бодитой болгох талаар хоёр талын холбогдох албаны хүмүүс анхаарал, чармайлт тавьж ажиллах нь дараагийн шатны чухал ажил болж байна.
Юуны өмнө транзит тээврийн асуудлыг манай талд маш таатай нөхцөлөөр шийдвэрлэж гэрээ байгууллаа. Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч далайн боомтуудад хүрэх, гуравдагч зах зээлд нэвтрэх Монголын бараа бүтээгдэхүүнүүдийн транзит тээврийн үнийг эрс хямд, онцгой нөхцөлөөр шийдэж өгөхөөр болж байгаа юм.
Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой өөр чухал асуудлууд нь Европ, Хятадын хоордох ачаа эргэлтийг Монголоор дамжуулж байх, эрчим хүчийг экпорлох зэрэг зорилтууд байгаа юм.
Эдгээр асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хөндөж ярилцсан. Түүнчлэн манай ерөнхийлөгч Монголд үйлдвэрлэсэн экспортын бараа, бүтээгдэхүүн тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнүүдийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх санал тавьсныг айлын тал маш чухал санал хэмээн үзэж нухацтай судалж үзэхээ мэдэгдсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдвэл манай улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр уул уурхайтай өрсөлдөхүйц экспортын үйлдвэрлэл хөгжих ирээдүй харагдаж байна.
Эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бүтэц бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон жилээр ярьж байгаа ажил маань хөдөө аж ахуй, хүнсний салбарт хэрэгжих бололцоо бүрдэх юм” хэмээн ярьсан байна.