"Амгалан" дулааны цахилгаан станцыг 11 сард хүлээлгэн өгнө
“Амгалан” дулааны станц 76 хувьтай байна
2014.08.13

"Амгалан" дулааны цахилгаан станцыг 11 сард хүлээлгэн өгнө

Нийслэлийн зүүн захын оршин суугчдын дулааны асуудлыг шийдэх зорилгоор “Амгалан” дулааны станцыг шинээр барьж эхэлсэн.

Одоогоор барилгын ажлын явц 76 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15 гэхэд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

“Амгалан” дулааны станцыг барьснаар нийслэлийн зүүн зах руу шинээр суурьшлын бүс бий болгох, дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй билээ.