Б.Батмөнх: Ховд хотын цахилгааны хэрэглээ жилд 30 орчим хувиар өссөн
Байгууллагын цар хүрээ өргөжин тэлсэн ч хүчин чадлын хувьд тийм ч хангалттай биш байсаар байна.
2014.08.07

Б.Батмөнх: Ховд хотын цахилгааны хэрэглээ жилд 30 орчим хувиар өссөн

Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймгийн хүн ам, суурьшлын бүс, барилга байшин зэрэг нь сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна.

Үүнийг дагаад цахилгаан хангамж, ус, дулаан зэрэг онцгой шаардлагатай төрийн болон төрийн бус байгууллагын цар хүрээ өргөжин тэлсэн ч хүчин чадлын хувьд тийм ч хангалттай биш байсаар байна. Энэ талаар тус аймгийн "Цахилгаан түгээх сүлжээ" компанийн гүйцэтгэх захирал Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Эрчим хүчээр хангагч компаниуд ихэнхдээ алдагдалтай ажилладаг. Ховд аймгийн хувьд БНХАУ, ОХУ-аас эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг импортоор авдаг учраас үнийн нугалаа илүүтэй үүснэ. Өр, авлагын харьцаа ямар байгаа гэдгээс энэ бүхэн тодорхой болох учиртай?

-Аймгийн ард иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд энэ оны I улиралд 15.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг 543 сая төгрөгөөр "Баруун бүсийн эрчим хүчний систем" компаниас худалдаж авсан байна.

Гэхдээ цахилгаан эрчим хүчний үнэд 574.3 сая төгрөг төвлөрсөн нь компанийн төлөвлөгөө 17.3 хувиар өссөн буюу 31.3 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.

Өнгөрсөн оны эцсээр 268.9 сая төгрөгийн өртэй байсан бол энэ нь 237.6 сая төгрөг болж буурсан гэсэн үг. Харин татварын өглөг энэ оны нэг улирлын эхэнд  48.2 сая байсан нь улирлын эцэст 35.6 сая болж, 12.6 сая төгрөг буюу 7.4 хувиар буураад байна.

Үүнийг сар бүрээр нь задалж үзсэн ч бүх сард орлого нь зарлагаа давсан байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ алдагдалгүй ажиллах тал дээр анхаарна. Эрчим хүч хэрэглэгчдийн хувьд Эрчим хүчний зохицуулах хороо баталсны дагуу нэг кВт.ц цахилгаан эрчим хүчийг айл өрх 60 төг, аж ахуйн нэгж 90 төгрөгөөр тооцон авч байна.

Энэ нь импортоор авч байгаагаас хямд байгаа. Бид ОХУ-аас нэг кВт.ц-г 110, БНХАУ-188 төгрөгөөр авдаг. Харин энэ оны хоёрдугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооноос баруун гурван аймгийн хэрэглэгчдэд борлуулах нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг айл өрхөд 72, аж ахуйн нэгжид 105.6 төгрөгөөр тус тус авч байх тогтоол гаргасан нь мөрдөгдөнө.

-Улс татаас өгч цахилгааны үнийг барьсаар ирсэн. Энэ нь хэрэглэгчийн нуруун дээрх ачааг хөнгөлж байгаа ч үйлчилгээ үзүүлэгч компаниуд өсөн дэвжихгүй байх талтай. Адаглаад эрчим хүчний хэрэглээ өссөн ч станцуудаа шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал үүсгэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Цаашид төр засгийн бодлогоор эрчим хүчний үнийг хатуу барьдаг асуудал хязгаарлагдаж, эрчим хүчний салбар хөгжлийнхөө зүй тогтлоор үнээ зохицуулдаг болох учиртай гэж би боддог.

Одоо байгаа станцуудын хувьд 15, 10, 6 кВт-ийн гэсэн гурван дэд станц бий. Тэдгээрийг манай Ховд Цахилгаан түгээх сүлжээ компани хариуцан ажиллаж байна. Харин аймгийн хэмжээнд байгаа 35/6 кВ-ийн 2x6300 кВА чадалтай хаалттай хувиарлах дэд станц нь сүүлийн жилүүдэд хэрэглэгч өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан ачааллаа даахаа больсон.

Тиймээс энэ оны улсын төсвийн хөрөнгөөр 35/6 кВт-ын 2x10000 кВА чадалтай шинэ хаалттай хуваарилах дэд станцыг барихаар болсон. Одоо угсралт, суурилуулалтын ажил нь хийгдэж байгаа. Иргэд шинэ станц ашиглалтад орсноор Ховд аймгийн цахилгаан тасрахгүй найдвартай ажиллана гэж бодоод байгаа.

Гэвч тийм ч найдвартай биш л дээ. Яагаад гэхээр, цахилгаан, эрчим хүч ихээр ашигладаг өвөл цагт Ховд аймгийн төвд байдаг 6/04 кВ-ын 105 ширхэг трансформаторын дэд станцын 60 хувь нь 1970-1980 онд ашиглаж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хүчин чадалд тааруулан суурилуулсан учраас одоогийн өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг гүйцэхгүй, ачааллаа даахгүй байгаа юм.
-Тэгэхээр дамжуулах трансфорыаторуудаа солино гэсэн үг үү?

-Тийм. Аймгийн төвийн районуудын зургаан ширхэг хаалттай    "ТП"-нүүдийн трансформаторыг 600 кВт болон түүнээс дээш хүчин чадалтайгаар       өргөтгөж, шинэчилснээр цахилгаан тасралтгүй түгээх техникийн бололцоотой болно. Тиймээс бид эдгээр трансформаторыг ойрын хугацаанд шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Эдгээр тоног төхөөрөмжийн өргөтгөлийн ажлыг хийхэд зохих хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай учраас асуудлыг Эрчим хүчний яам, аймаг орон нутгийн удирдлагуудад тавьж, санхүүжилтийг шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байгаа.

Мөн айл өрхүүдийн цахилгаан, эрчим хүчний тоолуурын хайрцгийг трансформаторуудаас нь тэжээгдэж буй хэсэг бүрт нь шат дараалан, тусгай графикаар хийж эхлэхээр төлөвлөж байна.

-Ер нь тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тал дээр ямар бодлого баримталдаг вэ?

-Манай аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам 20-30 хувиар өсч байна. Тиймээс хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахын тулд аймгийн төвийн шинэчлэгдээгүй үлдсэн 04 кВт-ын модон тулгууруудыг төмөр бетон тулгуураар сольж, агаарын АС буюу ил хөнгөн цагаан шугамыг бүрээстэй сип утсаар солих шаардлагатай байгаа.

Мөн трансформагоруудын хүчин чадлыг нэмэгдүүлж, сумдын 04 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх, хэрэглээнд ухаалаг тоолуур нэвтрүүлэх зэрэг ажлыг төлөвлөсөн.

Цаашид хэрэглэгчийн тоолуурыг ухаалаг тоолуурт шилжүүлснээр хүн очиж таслах, залгах зэрэг хүний хүчин зүйлгүй болж, төв серверээс тухайн хэрэглэгчийн цахилгаан хангамжид ямар гэмтэл гарсан, хэдэн хоногийн дараа цахилгааны төлбөрт төлсөн мөнгө нь дуусах зэргээр тэмдэглэдэг хялбар тогтолцоонд шилжинэ гэсэн зорилт тавиад байгаа.

Харин хэрэглэгч өдөрт хэчнээн төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа вэ гэдэг хэрэглээнийхээ түвшинг онлайнаар хянаж, шаардлагагүй хэрэглээгээ багасгах бүрэн боломжтой болох юм.

Хаа хаанаа ашигтай энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд хөрөнгө мөнгөний тал дээр дотоод бололцоогоо бүрэн шавхаж байгаа ч хүрэлцэхгүй байгаа. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, Эрчим хүчний яам болон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Энэ салбарт ажиллагсдын нийгмийн халамжийн асуудал нь ямар байдаг вэ?

-Эрчим хүчний салбар бол өөрөө онцгой салбар. Ард иргэддээ "галыг нь алдуулахгүй" хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа ажилчдадаа бид хүндэтгэлтэй хандах ёстой.

Олон жил өөрийн бие сэтгэл, хөдөлмөрөө зориулчихаад, өндөр насныхаа тэтгэвэрт гарах болоход тухайн ажилтанд өмнө нь эрчим хүчний салбарт ажилласан жил тутамдаа 100 мянган төгрөгийн тэтгэмж авч байсныг