УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа
2014.07.09

Өргөдлийн байнгын хороо Хөвсгөл аймагт ажиллаа

Өргөдлийн байнгын хороо хийсэн ажлаа хэвлэлийн бага хийж хэвлэл  мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тайлагнасан. Өргөдлийн байнгын хорооны гишүүд, хөдөө орон нутагт ажиллаж, үйл ажиллагаагаа танилцуулсан байна.

Хамгийн олон хүн амтай хамгийн том газар нутагтай хоймор нутаг Хөвсгөлөөс хөдөө орон нутагт ажиллах томилтоо Өргөдлийн байнгын хороо эхэлжээ.

Р.Бурмаа даргатай Өргөдлийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд нийт 1024 иргэнээс өргөдөл хүлээн авчээ. Үүнээс таван хувь УИХ-ын бүрэн эрхт шууд хамгаалалттай.

91 хувь аж ахуйн шинжтэй өсөлтүүд байжээ.

Байнгын хороо 508 өргөдөл шийдвэрлэж үүнээсээ 176 хүсэлтийг харьяалалын дагуу холбогдох байгууллага албан тушаалтанд үүрэг чиглэл өгч шилжүүлсэн байна. 323 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа буюу хяналт, судалгааны хугацаанд байна.

Өргөдөл авч үзэхэд гэр хүссэн эмчилгээний зардал шийдвэолэх асуудал зонхилж байна. Тухайлбал Цэдэнбалжир нарын таван иргэн төрийн албан хаагчын эмчилгээний зардал улсаас дэмжлэг үзүүлэх талаарх хуулийн заалт хэрэгжихгүй байгаа тухай өргөдөл ирүүлснийг өргөдлийн байнгын хороо хэлэлцэж эмчилгээний зардлын тодорхой хувийн олгох талаарх журмыг засгийн газраас батлаагүйгээс гадна төсөвлөөгүй гэх шалтгаанаар төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлэхгүй байгааг тогтоожээ.

Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлийг  өргөдлийн байнгын хороо засгийн газарт өгсөн байна. Ийм төрлийн гомдлыг иргэн Гэрэлчулуун өргөдлийн байнгын хорооны гишүүдийг  Хөвсгөл аймагт ажиллахад нь тавьжээ. Мөн түүний дүү гадаадад эмчлүүлэх шаардлага байгаа юм байна.

Эрүүл мэндийн хуулиараа бол магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгийн дүгнэлээр гадаад эмчүүлэх шаардлагатай иргэнд таван сая төгрөг төрийн албан хаагчдад зардлын зургаа хүртэлх хувийг өгөх ёстой байдаг. Гэвч энэ төрийн албаны хуулийн энэ заалт үндсэндээ хэрэгжихгүй байна.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа хэлэхдээ иргэдэд хамгийан ойр нь өргөдлийн байнгын хороо байдаг УИХ-аас баталсан хуулиуд амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад, хяналт тавьж хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг парламентын чухал бүтэц болохын Хөвсгөлчүүдэд тавьсан байна.