Солонгост эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.07.02

Солонгост эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ

Япон улсад болж байгаа Ази Номхон далайн орнуудын эрчим хүчний дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байгаа Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Солонгосын эрчим хүч, эдийн засгийн институтийн Ерөнхийлөгч ноён Кийтэй уулзаж ярилцжээ.

Уулзалтын үеэр ноён Кий хоёр талын хамтын ажиллагааны талаар саналаа хэлж, Евро Азийн НҮБ буюу Эрчим хүч, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд удахгүй болох “Цэвэр эрчим хүч” олон улсын хуралд Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпилийг албан ёсоор урьсан байна.

Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Солонгосын эрчим хүч, эдийн засгийн институтэд Монголоос мэргэжилтэн сургасанд талархал илэрхийлээд цаашид хүн нэмж сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнийг ноён Кий хүлээн авч ойрын хугацаанд сургах боломжтой гэдгийг онцолжээ. Мөн хоёр тал Ази Номхон далайн эрчим хүчний механизмд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ярилцжээ.