2014.07.01

Х.Баттулга хэнд хандаж юу ярив

УИХ-ын гишүүн Х.Баттулга МОНГОЛ HD телевизэд (2014.06.30) ярилцлага өгчээ.

-100 ЧУХАЛ СЭДЭВ-

Уг нь эдийн засаг маань эрлийзэж эхэллээ гэсэн царигийн талаарх нэвтрүүлэг юм л даа. Улс төрчид бид нар ард түмнээс сонгогддог. Сүүлийн үед сонгуулиар “List” гэдэг юм гараад ирсэн. Ардаа эзэнгүй улс төрчид гарч ирсэн. Энэ хүмүүс ямар ч хариуцлага байхгүй, амласан юм байхгүй. “List” гэдэг юмаар ороод ирсэн маш амар улс төрчид болсон.

Улс төр авсан эрх мэдэл рүү орсон. Энэ эрх мэдэлээрээ ард түмний амьдралыг сайжруулах гэж гарч ирчихээд өөрсдийн хэдхэн гэр бүл, хэдхэн бүлэглэлийн төлөөх шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ өөрөө Монгол улсад хоёрдмол сэтгэлзүй гарч ирсэн. Ард түмнээ гээд яриад л байдаг нөгөө талд нь амин хувиа яриад байдаг.

Энэ чинь тодорхой асуудал. Тодорхой асуудлыг ямар нэгэн байдлаар мэдээлж байгаа юм. Эрлийз нь гэнэ үү хурлийз нь гэнэ үү энэ бол дараагийн асуудал. Бидэнд тодорхой хэмжээгээр үндэсний үзэл байх хэрэгтэй. Улс төрчид аймхай хүмүүс. Эрээ цээргүй давраад байгаа улс төрчдийг тодорхой хэмжээгээр айлга л даа. Яагаад болдоггүй юм. Амласан юмаа хийхгүй байна ш дээ.

Дөрөв дөрвөн жилээр “Та нарын амьдралыг сайжруулна” гээд явлаа хаана байна. Би хэлээд байгаа ш дээ. Далайд гарцгүй орны хамгийн том дэд бүтэц бол төмөр зам. Энэ төмөр зам монголын үндэсний эрх ашгийг хамгаалсан, Монголын төрийн бодлогыг багтаасан нэг сет ёстой юм. Эрлийз цариг боллоо. Эрлийз шийдвэрийг эрлийз талдаа хүмүүс гаргалаа.

Миний хүүхдүүд төрд гараагүй ш дээ. Төрд байгаа эрлийзүүд төрийн бодлогыг гэж ярьж байгаа юм. Наадах чинь мушгиж байгаа хэлбэр. Бүгдээрээ нэг улсаас хараат боллоо. Эрлийз бодлого гэхгүй яахын.

-ЕРӨНХИЙЛӨГЧИД-

Хийхгүй гэвэл хийхгүй л дээ. Хийе гээд зорих юм бол газаргүй улс орнууд хиймэл газар хийгээд юм хийж болоод байхад газар нутагтай манай улс тийм ч юм, тэр ч юм  болохгүй гээд яриад байвал юу ч хийж чадахгүй.

Юу ч хийлэгдэггүй систем сүүлийн 20 жилд тогтоод ирсэн байна. Энийг нураах хэрэгтэй. Өнөөдөр Дорнодын Тамсагаас нефт гарч байгаа юу, гарч байгаа. Урагш нь зөөж байгаа юу, зөөж байгаа.

Яагаад тэнд нефт боловсруулах үйлдвэр барьдаггүй юм гэхээр “Нөөц нь жаахан юм гэнэ лээ” Зүүнбаянгаас түүхий нефт зөөж байгаа юу, Сайншандаар бас л урагшаа зөөж байгаа. боловсруулах үйлдвэр баръя гэхээр “Өтгөн юм гэнэ лээ” гэж хэлдэг. Төсөл нь байна уу, байна. Ерөөсөө бүх зүйлийг болохгүй гэдэг.