2014.06.27

Дуусдаггүй яриа Тендерийн хуулийг хэлэлцэв

Өнөөдрийн ярилцлагад клубын үндсэн гишүүн Л.Энх-Амгалан Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч дарга Г.Батхүрэл гишүүн, Ц.Оюунбаатар  манай клубын гишүүн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар оролцож байна.

Энэхүү ярилцлагаа түүхэн талаас эхлэе. 2006 оны зургаан сард тендерийн хууль батлагдаж, 2011 онд нэмэлт өөрчлөлт орсон . Яг энэ хууль талаас нь Бизнес эрхлэгч Д.Дамба-очир гуайгаас асууя.

-Тендерийн хууль гарах болсон шалтгаан түүний  ач холбогдол, үр дүн сөрөг болон эерэг дүгнэлтийг товчхон яриач.

Би 2007 оны тендерийн хуулийг сайн хууль гэж боддог. Энгийн ойлгомжтой. Одоогийн хууль сайжирч байх шиг байна.

-2006-2007 онд төсвийн хөрөнгө оруулалт хэд байсан бэ?

Бага байсан 400-500 сая тэрбум орчим хөрөнгө оруулалттай байсан. Шууд гэдэг үг оруулж өгсөн нь төсвийн ерөнхий захирагч нар нь шууд гэрээ хийх эрхийг нь өгч байсан. Тэрний хүчинд 300 гаруй сумын бид цахилгаанжуулаад явсан туршлагууд бий. 

2011 онд тендерт худалдах авах байгууллага байсан. Тус байгууллага яамдуудын бодлогынхоо өдөр тутмын тендер явж байдаг. Одоо харахад учир дутагдалтай зүйлүүд ажиглагддаг.

Худалдан авах газарт мэргэжлийн бус хүмүүс тендерүүдийг шалгаруулж байна. Мэргэжлийн яамаар өгч байгаа хүн нь хоёроос гурван хүн орж байна.

Олонхиор шийдвэр гаргахад тэр хүмүүсийн дуу хоолой хүрэхгүй байгаа харагдаж байна. ТББ олон нийтийн байгууллага хөндлөнгийн гэдэг утгаар оруулсан худалдан авах газрынхан оруулж байна.

-Шинэ хуулийн концепцийг УИХ-д оруулах гэж бэлдэж байгаа. Энэ нь өмнөхөөс ямар ялгаатай байна вэ?

ЭЗХЯ-ны газрын дарга Г.Батхүрэл:

-Гол тулгуур нь нийгэмд тендер дээр асар их авилгажих буруу замаар татвар төлөгчийн мөнгийг завших  тэрбумтан төрдөг гол эх үндэс байдаг гэж ярьдаг энэ талаас нь хяналт шалгалт хэр зэрэг орсон бол?

Засгийн газраас бараа үйлчилгээ худалдан авах хуулийн тухай УИХ өргөн мэдүүлсэн байгаа. Байнгын хороогоор орох асуудал шийдэгдсэн.  Энэ хуулийн  гол үзэл санаа хөрөнгө оруулалтын хэмжээ 2005-2006 онтой харьцуулахад их болчихсон дээрээс нь төсвийн бус хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ их бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Одоогийн үйлчилж байгаа тендерийн хуулиа аваад үзэхээр том бүтээн байгуулалтыг хийхэд сайн хөшүүрэг болж чадахгүй байна гэж засгийн газраас үзсэн. Үүн дээр нэг зарчмын концепцынх гэж үзвэл өмнө нь тендерийг шалгаруулахдаа ерөнхий шалгууруудыг дүгнэж үзээд хамгийн сүүлд нь хамгийн бага үнэ хэлсэн компани шалгардаг байсан. Энэ аргыг концепцоос өөрчилж чадварт нь үндэслэж тендерийн шалгаруулна гэсэн ийм өөрчлөлт орсон.

- Татварын системээр ерөөсөө хянасан хэсэг байгаагүй Тендер хийсэн хийлгүүлсэн хоёр адилхан улсад мөнгө төлж байгаа НӨАТ-ын  аж ахуй нэгжийн албан татвар, татварын системээр хянах асуудлыг яагаад ч юм бэ орхигдуулчихсан. Ц.Оюунбаатар гишүүн үүнтэй санал нэгдэх үү?

Ер нь Тендер орж байгаа компаниуд бүтээн байгуулалт гэдэг юм уу тодорхой нэг мэдээллийг л өгдөг юм байна лээ өөрөөр хэлбэл оролцоо бол байхгүй. Хариуцлагагүй болохгүй салан задгай зүйл маш олон гарсан.

Тэр болгоноор сэтгээд байх аргагүй 2012 сонгуулийн өмнө талд бүх сум орнуудаас санал авчраад тэгээд хуваагаад тавьчихсан дараа нь орж ирээд эхний жил 2012 оны эхний жилд батлаад тавьчихсан.

Одоо үүний гарцыг зайлшгүй олох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:

Компанийн хариуцлага, төрийн албан хаагчийн хариуцлага төрийн нарийн бичгийн хариуцлагагүй явдлаас болж үүссэн зүйлүүд бий. Тухайн үед гишүүн байсан Дорж гэх нөхөр өөрийнхөө тэрбумаас таван сумуудад 200, 200 сая төгрөг тавиад барилгын ажил эхлүүлчихсэн.

Гэтэл тэр нь ямар ч зураг төсөвгүй тухайн сумаас сонгогдохын тулд хийсэн байдаг. Ингээд л засгийн газарт ачаа ирдэг. Дандаа л засгийн газар хариуцлагагүй байсан хэрэг биш. Хоёр талтай асуудал байгаа. 

1,5 тэрбум төгрөгний мөнгө орж ирсэн энэ нийтийн  юмыг нийтэд зарцуулж чаддаггүй нь үнэхээр чанаргүй байгаа байхгүй юу тавьсан зам нь хугараад уначихдаг. MGS конпани Тендер зарлаад шалгаруулаад хэд хэдэн обьект барьсан байдаг. Хувийн компани ч бас жижиг компаниудаар ажил үйлчилгээгээ хийлгэж байгаа. Гэтэл хувийн компаний хийсэн зүйл чанартай гарч ирээд байна. Энэ хоёрын ялгаа юу байна?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдөр эдийн засгийн өсөлт ганцхан төрийн санхүүжилтээр явагддаг. Эдийн засгийн байгаа өсөлтүүд нь уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд бүгдээрээ монголын болон гадаадын баялаг бүтээгчийн бүтээн байгуулалтаар хийж байгаа.

Оюутолгой компанийн Монголд хийгдэж байгаа хөрөнгө нийт хөрөнгө оруулалт 7.2 их наяд хүрчихсэн. Оюутолгой компани тендер зарлаад гүйцэтгэгчээ сонгож байгаа хэлбэр зарчмуудыг төрийн компаниуд  гүйцэтгэгчээ сонгож байгаагаас өдөр шиг ялгаатай байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?