Өнөөдөр нийслэл хотод 47 ширхэг, 21 аймаг машин ажиллаж байгаа юм.
2014.06.11

Цахим машинаар цахилгааны төлбөрөө төлдөг болно

Төрийн үйлчилгээний ТҮЦ машин өнгөрсөн хугацаанд 1,5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Өнөөдөр нийслэл хотод 47 ширхэг, 21 аймаг машин ажиллаж байгаа юм. Цаашид 59 машиныг нэмж гаргахаар болсон байна.

Цаашид системээ хөгжүүлэх бөгөөд зөвхөн төрийн үйлчилгээ бус бизнесийн үйлчилгээг нэвтрүүлэх програмчлалыг судалж байгаа хэмээн Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дэд дарга Ш.Батзаяат хэлсэн юм.

Одоогийн байдлаар ТҮЦ машинаас хорооны тодорхойлолт, төрсний гэрчилгээний лавлагаа гээд нийт 22 төрлийн үйлчилгээ авч байгаа бол цаашид цахилгааны төлбөр, хэвлэл захиалгыг авдаг болно гэв.