Нутгийн удирдлагын байгууллагынхан хамтарсан онол практикийн хурал зохион байгууллав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/ хамтран УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хангайн бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтарсан онол практикийн бага хурлыг /2014.02.28/ Орхон аймагт зохион байгуулав.
“Ухаалаг төр рүү шилжих санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт энэхүү бага хуралд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын байгууллагын ажлын албаны ажилтнууд зэрэг 170 гаруй хүн оролцлоо.
ИТХ-ын төлөөлөгч, хурлын байгууллагын ажлын албаны ажилтнууд зэрэг 170 гаруй хүн оролцлоо.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын холбоо, Монголын баг, сумдын үндэсний холбооны төлөөлөл оролцсон юм.
Онол практикийн бага хуралд оролцогсод ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах, ажлын үр өгөөж, арга хэлбэрийг өөрчлөн шинэчлэх чиглэлээр илтгэлүүд хэлэлцэн хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах, ажлын үр өгөөж, арга хэлбэрийг өөрчлөн шинэчлэх чиглэлээр илтгэлүүд хэлэлцэн хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцав.
Орон нутгийн удирдлагын нэн тэргүүнд анхаарах гол асуудал бол үйл ажиллагаагаа иргэдэд жигд, хүртээмжтэй мэдээлэхээс эхлэх, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцад иргэдийн оролцоог зөв зохистой хангахын зэрэгцээ хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсооход анхаарах, бүхнийг аппаратын хүчээр хийх гэдэг дадал хэвшлээсээ салах хэрэгтэйг тэрээр онцлоод онол ном гэхээсээ илүү сэтгэл, зүтгэл, ажлын арга барил, санаачлага чухал байр суурь эзэлнэ гэдгийг бага хуралд оролцогсдод санууллаа. Түүнчлэн нутгийн ажил, амьдралын бүх асуудлыг хуулиар зохицуулахгүй бөгөөд тэгэх ч боломжгүй учир монгол аж төрөх ухаан, уламжлалт ёс заншлаа сэргээн дэлгэрүүлэх талаар ИТХ-ын байгууллагууд идэвх санаачлагатай ажиллахыг засаг төрийн зүгээс дэмжих болно гэлээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн өөрсдийнх нь төлөөллийн байгууллага, шууд ардчиллын механизм болохын хувьд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээрээ хүний эрхийг сахин хангах, хамгаалах талаар нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын харилцан ажиллагааг хүн амынхаа өмнөөс уялдуулж ажиллах оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэгдсэн, нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөх журам, шийдвэрийг гаргахад илүү анхаарах хэрэгтэй.
Төлөөлөгч, сонгогчдын хоорондын харилцаа холбоо сул байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, Хурлын ажлын алба, төлөөлөгч нэг бүр анхаарч, ажилдаа өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Тухайн нутаг дэвсгэрийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх үйлдвэрлэлийг анхаарч хөгжүүлэх, төсвийн орлогоос гадна олж болох нөөц боломжийг хайх замаар орон нутаг яаж бие даан хөгжих вэ гэдэг чиглэлээр санаачлагатай ажиллах хэрэгтэйг А.Бакей дарга онцлоод Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын эцсийн үр дүн нь төлөөлөгч нэг бүрийн идэвхтэй ажиллагаа, ИТХ-ын тэргүүлэгчид, хороо, ажлын хэсэг, баг, хорооны иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаанаас нь шалтгаалах тул хүн нэг бүр санаачилгатай ажиллахыг уриалав.
Онол практикийн бага хурлын нээлтэд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам нар үг хэлж, том төрөөс ухаалаг төр рүү шилжих Ерөнхийлөгчийн санаачлагын утга учир, энэ хүрээнд төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замын талаар саналаа хуваалцав.
Онол практикийн бага хуралд оролцогчдоос нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх үүднээс холбогдох 7 хуулийн 37 зүйл, заалтад өөрчлөлт оруулах саналаа энэ үеэр боловсруулснаа Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад гардуулж өгөв.
Хангайн бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд өнөөдөр хамтын ажиллагааны уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагаа, нутгийн удирдлагын байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж салбар хуралдаанууд хийлээ.