Монголын Нутгийн Удирдлагын Холбоо ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сантай хамтран бага хурал зохион байгуулав
Энэхүү бага хуралд Монгол Улсын нийт аймаг, нийслэл, сум дүүргийн төлөөлөл 300 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн болон УИХ-ын гишүүд, МНУХ-ны удирдлагууд оролцсон юм.
Энэхүү бага хуралд Монгол Улсын нийт аймаг, нийслэл, сум дүүргийн төлөөлөл 300 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Уг бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд нар илгээлт ирүүлж орон нутгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэв.
Тус бага хурлаар нутгийн удирдлагын салбарын өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашдын чиг хандлагаа тодорхойллоо.
Энэ үеэр КАС-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Йоханнес Д. Рай оролцогч нарт хандан үг хэлэхдээ, Монгол Улсын ардчиллын үнэ цэнэ, ололт амжилтын тухай онцолсон юм.
Энэхүү хурлаас нутгийн удирдлагын ойрын зорилтуудыг шийдвэрлэх талаар саналаа нэгтгэн, УИХ, Засгийн газарт гардуулав.