Социализмын дүрэм журам барилгын салбарыг унагааж байна
Монголын төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж
2014.06.03

Социализмын дүрэм журам барилгын салбарыг унагааж байна

Монголын төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санжтай барилгын салбарын үнийн өсөлт болон сүүлийн үед маргаан дэгдээгээд буй асуудлын талаар ярилцав.

-Барилгын салбарт ямар ч асуудал үүсч байна вэ?

Барилгын дүрэм заавар ямар ч замбараагүй, удирдах эзэнгүй байна. Барилгын төсөв, үнэ өртөг гэдэг замбараагүй болсон. Царцаасан барилгуудын үнийн өсөлтийн талаар Аудитын шалгалтын дүнг хэлэлцэж байгаатай холбогдуулан барилгын өртгийг нэмэгдүүлсэн гэж яригдаж байгаа. ЗТБХБ-ын яамны 2012 оны 1 сарын 13-ны өдрдийн 18-р тушаалаар баталсан барилгын машин цагийн жишиг үнэ, итгэлцүүр өөрчилсөн тушаал, мөн яамны 2012 оны 6 сарын 13-ны өдрийн 181-р тушаалаар шинэчлэн баталсан барилгын төсөвт өртгийн үндсэн дүрэм, төсөв зохиох заавруудын талаар бодит мэдээллийг ярих нь зүйтэй.

-Тэгэхээр бодит мэдээлэл нь юу юм бэ. Төсөв зааврыг буруу заасан гэсэн үг үү?

ЗТБХБ-ын сайдын 2009 оны 363 дугаар тушаалаар барилгын ажилчдын 2007 онд баталж хэрэглэж байсан тарифт цалинг 2 дахин өсгөж,нэг ажилчны сарын дундаж цалинг 700-800 мянган төгрөгт хүргэсэн. Энэ тушаалд өгсөн цалингаас 57 хувиар тооцдог нэмэгдэл зардал /барилгын удирдлагын болон талбайн зардал/ 58 хувиар тооцдог бусад шууд зардал /түр барилга, хог цэвэрлэгээ, хөдөлмөр хамгаалал/, 95 хувиар тооцдог төлөвлөгөөт хуримтлал /компанийн тооцоолсон ашиг/-ын зардлуудыг 1998 оны баталсан хувь хэмжээг хэвээр үлдээж дээрх зардлын тооцдог хувиудад 0.26 гэсэн индекс хэрэглэж төсөв хийж байхаар заасан. Яам үүнийгээ тайлбарлахдаа зөвхөн ажилчдын цалинг нэмж бусад зардал болон хөрөнгө оруулалтыг өсгөхгүй гэсэн. Дээрх зардлууд 74 хувиар эх үүсвэргүй болж, 2010, 2011 онд мөрдсөн бөгөөд талбайн инженер техникийн ажилчин тогтмол цалинтай ажилтнуудын цалингийн эх үүсвэр 74 хувь багассанаа инженер техникийн ажилтнууд 3.5 дахин бага цалин авах болж ажил олгогч компаниуд НДШ төлөх эх үүсвэргүй, түр барилга, компанийн удирдлагын зардал 74 хувиар багасч 4.5 хувийн ашигтай ажиллах болсон.

-Энэ асуудал хэр удаан явсан юм бэ. Шийдэх арга хэмжээ авсан удаа байхгүй юу?

Энэ асуудал 2011 оны барилгын удирдах ажилтны зөвлөгөөн дээр маш хурц яригдаж барилгын байгууллагууд бослого хөдөлгөөн гаргах нь холгүй юм болсон. Үүний дараа ЗТБХБ-ын яам 2012 онд гаргасан 18-р тушаалаараа дээрх 0.26 индексийг хүчингүй болгож машин механизмын нэг цагийн үнэ, тээврийн тн/км-ын үнийг шинэчлэн баталсан. Тухайлбал 2002 онд баталсан нормоор хүнд механизмын нэг машин цагийн үнэ 15-22 мянган төгрөг байсныг 55-60 мянган төгрөг болгож өөрчилсөн. Бодит байдлаар өнөөдөр ашиглаж буй катрофеллер, япон солонгосын хүнд механизмууд нэг цагт 120-160 мянган төгрөгийн түрээсийн үнэтэй. Энэ байдлаас болж барилгын байгууллагууд зураг төсөв зөрчин чанаргүй материал хэрэглэх, материалын үнийн зөрүү гэж хязгааргүй өсгөж дээрх зардлуудыг нөхөж байсан.

Чанаргүй материал хэрэглэх, материалын үнийн зөрүү гэж хязгааргүй өсгөсөн

Барилгын төсөвт өртгийн үндсэн дүрэм, Улсын барилгын хорооны 1990 оны 4-р тогтоолоор батлагдаж 22 жил, төсөв зохиох заавар /дүрэм/ Дбх-ийн сайдын 1998 оны 200-р тушаалаар батлагдаж 14 жил ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн цалингийн өсөлт дагуулж индексжүүлэн мөрдөж байв. Гэтэл социализмын үед батлагдсан хэнд ч хэрэггүй дүрэм, заавруудтай харьцуулан барилгын үнэ өссөн гэсэн дүгнэлтийг хийж хэлэлцэж байгаа нь ямар ч утгагүй асуудал юм.

-Тэгвэл өссөн нь ямар учиртай юм бэ?

1998 оны 200-р тушаалаар баталсан төсөв зохиох дүрэм нормд барилгын талбай дээр түр барилга гэж нэртэй нэг гэр, хоёр зөөврийн амбаар, материал хадгалах контенер, нэг сахиул айл байхаар нормчилж үндсэн цалингийн 19 хувиар тооцож байсан. Гэтэл зах зээлийн орнуудад түр барилга гэсэн нэр томьёо байхгүй бөгөөд талбайн оффис гэж нэрлэн барилгын үйлдвэрлэл явагддаг цех гэж үзэж бүхий л үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг. 1998 оноос хойш маш олон хууль тогтоомж гарсан боловч эх үүсвэргүйгээс хэрэгжээгүй. Жишээ нь УБ болон аймгийн төвүүдэд гэр барьж нүүрс түлэх, модон жорлон ухаж хөрс бохирдуулахыг хориглосон.Барилгын тулаас болон түр барилгад мод шургааг хэрэглэхийг хориглосон.

Ажилчид тусгай хоолны газартай, ИТА-дад оффистой, халуун усны газартай, барьж байгаа барилгуудынхаа цэвэр бохир ус зэрэг дэд бүтцийг эхлэн хийж ашиглаж байгаад үндсэн барилгадаа холбох зэрэг шийдвэрүүдийг биелүүлэх зорилгоор шууд зардлаас түр барилгын зардлыг 2.3 хувиар тооцох болсон. Хуучин нормд талбай дээр ажиллах ИТА-ыг даамал, мастер гэсэн 2 орон тоо байхаар нормчилсон байдаг. Шинэ нормд хувиар тооцдог зардлуудыг 1.5-2.0 тэрбум төгрөгийн барилгыг нэг жилд багтаан барихаар тооцоо хийж ИТА-ын цалинг тооцсон байна. Талбайн удирдагч-инженер, хөдөлмөр хамгааллын инженер, материалын чанарын инженер бөгөөд талбайн мини лабораторийн

Энэ байдлаас гарахын тулд нэгдүгээрт хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хуулийг яаралтай баталж гаргах хэрэгтэй.

инженер, геодези болон зургийн инженер 30 хувь ажиллахаар нормчилж өгсөн.Том барилгад 4-5 инженер ажиллах бололцоо нээгдэж жижиг барилгуудад 1-2 ИТА байх юм. ИТА-ын сарын цалинг 800.0 мянган төгрөгөөр тооцжээ.Эдгээрийн үр дүнд барилгын талбайн ИТА-ны цалин, ажилчдын үндсэн цалингийн 17 хувь болсон байна. Үүний 8 хувь нь хуучин нормд байсан цалин.

Бусад нэмэгдэл цалинг үндсэн цалингийн 37 хувь болгож өөрчилсөн байна. Энэ нь гэрээт үндсэн ажилчдын амралтын цалин, талбайд байгаа тогтмол цалинтай тогооч, нярав бэлтгэгч, харуул хамгаалалтын хүмүүсийн цалин, хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилчид /бүх ажилчдын 23 хувь/-ын өвлийн 3 сар сул зогссон үед цалингийн доод хэмжээ болох 140.0 мянган төгрөгөөр тооцож цалин олгохыг цалингийн нэмэгдэлд оруулж өгсөн байна.

Одоо мөрдөж байгаа хууль тогтоомж стандартуудад нийцүүлэн төсөвт өртөгт бүтцийн өөрчлөлт хийж удирдлагын  зардлаас талбайн зардалд хууль дүрмээр нэмэгдсэн зардлуудыг эх үүсвэр болгож шилжүүлэх буюу 181-р тушаалаар баталсан дүрмүүдээр журамлаж өгсөн байна. Үүнээс шалтгаалан төсөвт өртөг 10 орчим  хувиар өсчээ.

Аудитын дүгнэлтээр эдгээр зардлуудыг бүгдийг нь шинээр нэмсэн  байдлаар харьцуулалт хийж хуучин байсан зарим зардлыг нэмэгдэл цалинд шилжүүлснийг тооцоогүйгээс өртгийн өсөлт дээр бага зэрэг зөрүү гарсан.

Эцэст дүгнэхэд Х.Баттулга сайдын гаргасан индексийг хүчингүй болгосон 18-р тушаалаар барилгын өртөг 30 хувь, Ц.Дашдорж сайдын 181-р тушаалаар баталсан дүрмүүдээр 10 хувь, бүгд 40 орчим хувиар барилгын төсөвт өртөг өссөн. Аудитын дүгнэлтээр 57 хувь өссөн гэсний 12 хувь нь дээрх тушаалуудтай ямар ч холбоогүй материалын үнийн өсөлт болно.  Энэхүү өсөлтийн индексийг БХБ-ын яам өнгөрсөн оны 12-р сард зардал нэг бүрээр нь гаргаж баталсан байна. Барилгын хөгжлийн төв энэ асуудлыг хариуцаж судалгаа тооцоо хийсэн.

-Тэгэхээр одоо ямар залруулга хийх ёстой вэ. Яаж сайжруулах уу?

Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хуулийг яаралтай баталж гаргах хэрэгтэй. Үгүй бол Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, барилгын яам хамтран дүрмийг энэ улиралд багтаан баталж мөрдүүлэх хэрэгтэй. Мөн Худалдан авах ажиллагааны тухай хуульд хамгийн бага үнийн санал өгсөн компанийг шалгаруулдгийг зогсоож, үнийн санал, барих хугацаа, чанарын баталгаат хугацаа гурвыг харгалзан дүгнэж байхаар өөрчлөлт оруулах ёстой. Мөн одоо боловсруулж байгаа барилгын хуулинд барилгын үнэ, өртөг гэсэн зүйл нэмж дараах асуудлуудыг оруулж өгөх. Үүнд:

  1. Барилгын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийг тендерээр санал болгож авсан гэрээний үнээр тооцож ажлын зураг, барилгын ажлын тоо хэмжээ өөрчлөгдөөгүй нөхцөлд уг үнийг өөрчлөхгүй байх.үнийн зөрүү зайлшгүй гарсан тохиолдолд гүйцэтгэлд оруулахгүйгээр Сангийн яам хянаж тусад нь нөөцөөс санхүүжүүлдэх байх
  2. Барилгын төсөвчдийн давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох асуудлыг төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэхр
  3. Одоо  барилгын хөгжлийн төв орлого хөөж маш олон чанаргүй төсөвчин бэлдэж тэр хүмүүс ямар ч удирдлагагүй хариуцлага тооцох механизмгүй хувийнхаа тамгаар төсөв хийж байгааг зогсоох
  4. Төсөвчид заавал мэргэжлийн байгууллагын гишүүн байж хариуцлагын даатгалтай болгох.үнэлгээчид, аудиторууд ийм журамтай байдаг. Барилгын төсвийг хувь хүнээр бу татварт бүртгэгдсэн аж ахуй нэгжийн нэр дээр гүйцэтгэж байх хэрэгтэй гэсэн саналууд байна. Гэхдээ эдгээр асуудлуудыг барилгын яамны хууль боловсруулж буй хүмүүст удаа дараа санал  оруулдаг боловч хүлээж авдаггүй нь харамсалтай.