С.Тэгшжаргал: Монгол, Монголтойгоо өрсөлдөж баялгийнхаа үнийг унагаад байна
Монголын экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал С.Тэгшжаргал
2014.05.30

С.Тэгшжаргал: Монгол, Монголтойгоо өрсөлдөж баялгийнхаа үнийг унагаад байна

-Нүүрсний зах зээлийн үнэ 10-20 хувиар буурахад манайх 40-50 хувиар унана-

Монголын экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал С.Тэгшжаргалтай ашигт малтмалын борлуулалт, зах зээлийн өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний үр дүн ямар байгаа талаар ярилцлаа.

-Эдийн засагт хямрал нүүрлэлээ гээд байгаа. Экспорт ямар байдалтай байна?

-Улсын нийт экспорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар1.4тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, эрдсийн бүтээгдэхүүний экспорт 13, эрдсийн бус бүтээгдэхүүний экспорт 50 орчим хувиар өссөн байна. Нийт экспортын 84 орчим хувийг эрдсийн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн гол найман бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмөр, жоншны баяжмал, газрын тос, алтны экспортын гол нэртөрлийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувийн жин ихээхэн өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн байдлаар эрдсийн экспортын бүтээгдэхүүнийг тэргүүлж байсан нүүрсийг зэсийн экспорт давж гарлаа.

Тодруулж хэлбэл, бидний судалгаагаар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 320 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолж 530 сая ам.долларын орлого олж нийт экспортын 37 хувийг эзэлж байна. Гэхдээ энд нэг асуудал бий. Учир нь, энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж төлөвлөсөн.

Гэвч дөнгөж 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа нь Оюу толгойтой холбоотой

Гэвч дөнгөж 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа нь Оюу толгойтой холбоотой. Энэ нь хоёр шалтгаантай юм. Эхнийх нь Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэр нь ашиглалтад орж үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа. Нөгөө нь Хятадын талд агуулахаа барьсан тул хилийн боомт, тээвэр логистикийн асуудал гардаг. Он гарснаас хойш 5.3 сая тонн нүүрс борлуулсан нь нийт экспортын 20 хувь. Ингээд 273 сая ам.долларын орлого олсон тооцоо байна. Одоогоор 210 сая ам.долларын үнэтэй 2.1 сая баррель газрын тос экспортлоод байна. Алтны экспорт өнгөрсөн жилийнхээс 1.2 тонноор нэмэгдэж 2.5 тонныг гаргасан байна. Төмрийн баяжмалын хувьд он гарснаас хойш 1.6 сая тонныг экспортолж 126 сая ам.долларын орлого олсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээний хувьд ч, үнийн дүнгийн хувьд буурсан гэсэн үг.

-Нийт экспортын мөнгөн дүн өсөхөд юу голлон нөлөөлсөн бэ?

-Нэгдүгээрт,  зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээрээ өслөө. Мөн боловсруулаагүй нефть, алтны экспорт өссөн нь голлох нөлөө үзүүлсэн гэж болно.Гэхдээ бусад эрсдэлийн бүтээгдэхүүний экспорт үнийн дүнгээрээ буурсан үзүүлэлттэй байсан. Ялангуяа нүүрсний үнийн дүн өнгөрсөн онтой харьцуулахад 66 хувиар буурлаа. 2013 онд ч мөн л буурсан үзүүлэлттэй байсан. Нэг ёсондоо, тонн нүүрсний үнэ 30 ам.долларт хүрчихлээ. Өнгөрсөн жил 45- 50 ам.доллар байсан.

-Нүүрсний үнэ нэмэгдэх боломж байгаа юу?

-Дэлхийн зах зээлд нүүрсний томоохон хэрэглэгч орон бол Хятад, Ази дахь нүүрсний зах зээлийн үнэ нь Хятад, Австралийн хооронд байгуулсан гэрээний үнээр тодорхойлогддог. Хятадын импортын хэмжээ өссөн ч үнийн дүн л буурчихаад байгаа. Нүүрсний үнэ өсөх шинж ажиглагдахгүй байна. Гэтэл энэ жил манай улс 30 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөл гаргасан. Эхний дөрвөн сарын байдлаар дөнгөж 5.3 сая тонн нүүрс л гаргаад байна. Нүүрсний үнэ унасныг дагаад олборлолт, экспортын үйл ажиллагаагаа хумиж байгаа ордууд нэмэгдсэн.

-Үйл ажиллагаагаа зогсоочихсон уурхай байгаа юу?

-Үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр нь зогсоогоогүй ч хагас хүчин чадлаар нь нйиллуулж байгаа хэд, хэдэн уурхай байна. Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" төрийн өмчит компани, "Энержи ресурс", "Монгол алт" корпораци багтаж байна. Харин орон нутгийн "Тавантолгой"-н үйлдвэрлэл экспортын хувь их хэмжээгээр буурсан. Монгол, Канадын хамтарсан "Өмнийн говийн элс" нүүрсний уурхай үйл ажиллагаагаа бүр явуулахгүй байгаа. Эдгээр нь экспортод чиглэсэн уурхайнууд шүү дээ.

Нөгөө талдаа манай нүүрс экспортлогч компаниуд хоорондоо өрсөлдөж үнэ унагах хандлага ч байгаа.

Мөн Сэлэнгэ аймагт байгаа Улаантолгойн, Шарын голын болон бусад уурхай үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоод болон гадаад зах зээлд гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярьж байсан. Энэ ажил өнөөдрийн байдлаар зогсонги байна. Манай улсын тээвэр логистикийн хөгжил сул учраас тээврийн зардлаа дийлэхгүй байгаа компаниуд ч бий. Нөгөө талдаа манай нүүрс экспортлогч компаниуд хоорондоо өрсөлдөж үнэ унагах хандлага ч байгаа. Ялангуяа Засгийн газар нүүрсний үнийг тогтоож, урт хугацаатай гэрээ байгуулах нь бас сөрөг нөлөөлөл дагуулдаг талтай. Харин төмрийн томоохон уурхайнууд дундаас "Алтайн хүдэр" үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэн. Үүнийг бид үйл ажиллагаа, нь зогссон гэж ойлгож байгаа. Үйлдвэрлэлийн болон

гадаад зах зээлийн асуудал нөлөөлсөн байх. Мөн өндөр агуулгатай жоншны хэрэглээ өмнөд хөршид буурсан. Жоншны томоохон худалдан авагч хоёр  аж ахуйн нэгж импортын худалдан авалтаа 50 хувиар хассан. Тиймээс Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр хүчин чадлынхаа 25-30 хувийг ашиглаж байна. Бусад жижиг жоншны аж ахуй нэгжүүдийн экспортын хэмжээ хүнд байгаа.

-Нүүрсний үнэ унаж экспорт буурлаа. Гэтэл бусад орны экспорт нэмэг-дээд буй нь бид зах зээлээс шахагдаад гарч байна гэж ойлгож болох уу?

-Манай улс эрдсийн бүтээгдэхүүнийхээ 90 хувийг Хятадад борлуулдаг. Экспортын гол түүхий эд бол нүүрс, зэс. Манай борлуулж буй нүүрс Хятадын нүүрсний импортын 10 гаруй хувийг эзэлдэг. Монголын өрсөлдөгч бол Австрали, Индонези, Хойд Солонгос, Вьетнам, ОХУ юм. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын нүүрсний экспорт огцом нэмэгдэж байна.

Тэгэхээр ОХУ нүүрсний зах зээл дээрх манай томоохон өрсөлдөгч болж байна. Манай улс тээвэр логистикийн асуудлаа шийдэж амжаагүй ураас бэрхшээлтэй байгаа юм. Нөгөө талаар бид ганц зах зээлтэй болохоор амархан сөхөрч байна. Хэдийгээр зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа ч манайд илүү хүнд цохилт өглөө. Бусад орны нийлүүлж байгаа нүүрсний үнэ 10-20 гаруй хувиар доошилсон.

Гэтэл манай нийлүүлж буй нүүрсний үнэ бараг 40-50 хувиар уналаа. Нөгөө талаар Хятадад нүүрс нийлүүлдэг бусад орон олон зах зээлтэй тул тийм ч амар бууж өгөхгүй байгаа юм. Мөн тээврийн асуудлаа шийдсэн өрсөлдөгчид. Далайгаар их хэмжээгээр хямд өртөгтэй тээвэрлэж байна. Нүүрсний чанарын хувьд адилхан. Зэсийн баяжмалд ч яг адил ийм дүр зураг ажиглагддаг. Манайх үйлдвэрлэсэн зэсийн бүх баяжмалаа Хятадын зах зээлд борлуулж байна. Тэдний зэсийн импортын 7-8 хувийг хангадаг.

-Уул уурхайн яам салбарынхаа мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үр дүн гарч байна уу?

Нэг тонн 60 ам.доллараас 30 болтлоо буурсан үед арга хэмжээ авлаа.

-Манай холбоотой Уул уурхайн яам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураагүй. Бусад холбоотой хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр өөр холбоодын өмнөөс би ярихгүй. Гэхдээ ямар ажил хийж буй нь тодорхойгүй санагщаг. Өнөөдөр нүүрсний үнэ уначихлаа,жоншных уруудаж байна. Нүүрсний салбарт жишиг үнийг болиулж борлуулагч, худалдан авагч хоёрын гэрээний үнээр татвар  тооцох ганц л арга хэмжээ авлаа. Энэ чухал алхам хэдий ч хоцорсон юм.

Нэг тонн 60 ам.доллараас 30 болтлоо буурсан үед арга хэмжээ авлаа. Тэгэхээр дээрх арга хэмжээ нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлөх үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Одоо жонш олборлогчид үйлдвэрлэж буй эрдсийн бүтээгдэхүүнийг гэрээний үнээр тооцооч гэсэн хүсэлт тавиад байгаа.

Үүнийг дэмжих талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй л байна. Харин мэргэжлийн холбоодтой хамтарсны хүчинд Эрдэс баялгийн салбарт баримтлах баримт бичиг гарлаа. Үүнийг Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн хамгийн том ажил гэж дүгнэж болно. Харамсалтай нь, энэ бодлогын баримт бичгээ хэрэгжүүлэх тал нь тааруу байна. Учир нь эхлээд Ашигт малтмалынхаа хуульд өөрчлөлт оруулах ёстой. Одоо энэ хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын байнгын хороонд хэлэлцэж байна.

-Тэгэхээр Ашигт малтмалын хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийн төслийг үзэхэд Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогод байгаа геологийн салбарт явуулах бодлого их нарийн тусгасан байна. Харин олборлох үйлдвэрүүдийн үйл ажиллагааг яаж сайжруулах, тогтвортой ажиллуулах, хүчин чадлыг нь нэмэх, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх зэрэг асуудал орхигдсон байгаа юм. Эдгээр асуудлыг уг нь Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод тусгасан. Гэтэл энэ баримт бичгийг хэрэгжүүлэх Ашигт малтмалын хуульд хоёр л заалт оржээ. Тухайлбал уурхайнууд боловсруулах үйлдвэрийг хүлээж авах журам боловсруулах тухай заалт бий.

Нөгөө нэг заалт нь баяжуулах үйлдвэрийг эрхлэх журам боловсруулах юм. Мөн эрдсийг арилжаа хийх, нээлттэй болгох, нэгдсэн зохицуулалттай   болгох сайжруулах талаар уг хуулийн төсөлд нэг ч заалт байхгүй. Ний нуугүй хэлэхэд Ашигт малтмалын анхны хууль бол лицензийн тухай хууль. Үүнд хайгуул, ашиглалтын лицензийг хэрхэн олгох, лиценз эзэмшигч компанид ямар шаардлага тавихыг л зохицуулсан. Гэтэл уурхай болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх, аюулгүй байдлаа хангах, уурхайн хаалтаа яаж хийх, түүнд зарцуулах хөрөнгийг тусгай санд байршуулах, орон нутгийг хөгжүүлэх асуудал байдаггүй.

Одоо шинэчилсэн найруулгад нь олборлолт хийж, баяжуулах үйлдвэр ажиллуулж буй компаниуд орон нутагтай яаж харилцах, туслах, хамтран ажиллах гэрээ заавал хийхээр тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл олборлох, боловсруулах, тээвэрлэх, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд арилжаалах явцад орон нутагтай хамтарч ажиллана гэсэн үг.

-Нэг цонхны үйлчилгээгээр ашигт малтмалаа борлуулна гэж яриад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Эрдсийн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулж арилжаа- лах, нээлттэй болгоё гэж байна гэж ойлгодог. Өнөөдөр эрдсийн худалдаа хаалттай байна. Жишээ нь зэс, цайрын баяжмал сонирхож байгаа компани Монголд ирээд үйлдвэрлэгчтэй шууд гэрээ хийх бололцоогүй байгаа юм. Нүүрсийг аваад үзье. Экспортлогч компаниуд тус тусдаа борлуулалтын гэрээ хийж байна. Иймд үйлдвэрлэлийн хэмжээг зохицуулъя, нэгдсэн арилжаа хийдэг нэгж байгуулъя гэдэг болсон. "Эрдэнэс Таван толгой", "Энержи ресурс" хамтарч нүүрсээ угаагаад бүтээгдэхүүнээ нэгдсэн маягаар гаргаж нэг аж ахуйн борлуулалтын гэрээ хийнэ гэсэн.

Түүнээс биш компани болгон өөр өөр үнээр борлуулалт хийгээд байж таарахгүй. Нэг ёсондоо зохион байгуулалт байхгүй тул монгол монголтойгоо өрсөлдөж бүтээгдэхүүнийхээ үнийг унагаад байна. Нэг зохион байгуулалтад орвол наад зах нь үнэ тогтвортой болно. Иймд уурхайн компаниудын үйлдвэрлэл, экспортыг нэгдмэл зохицуулалттай болгох санаа.

Цаашдаа эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулаад түүгээр дамжуулж захиалга авч ил тод арилжаа хийх алхам юм.

-Ашигт малтмалын үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагаас эдийн засаг төлбөрийн тэнцлийн хямралд орлоо гэдэг. Үүнээс гарах ямар гарц байна вэ?

-Энэ оны эхний дөрвөн сард нийт экспорт 1.4 тэрбум, импорт 1.5 'тэрбум, худалдааны алдагдал 94 сая ам.доллар болсон. Одоогоор экспорт өссөн, импорт буурсан дүр зурагтай байна. Нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ, уул уурхайн машин тоног төхөөрөмж, барилгын материал, суудлын авто машин зэрэг бүтээгдэхүүний импорт буурлаа. Нэг ёсондоо уул уурхайн үйлдвэрлэл агшсан тул шатахуун, тоног төхөөрөмж гээд зарим бүтээгдэхүүний импорт буурсан гэж дүгнэж болно.

-Энэ онд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх төлөв байна?

-Өмнө нь жилд 500-600 сая ам.долларын хөрөнгө орж ирдэг байсан. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин бүрдсэн. Одоо хүлээлт байна, Мөнгөө оруулаад түүнээс ашиг хүртэх нь гол шүү дээ. Манай улсад орж ирж буй хөрөнгө оруулалт голдуу уул уурхайн салбарыгх. Гэтэл эрдсийн бүтээгдэхүүний үнэ унаэ экспорт буурч байгаа үед хөрөнгө оруулах сонирхол бага байна.