“Радио Монголд” бага хурал боллоо
“Радио Монголд” бага хурал боллоо
2014.05.23

“Радио Монголд” бага хурал боллоо

 Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой болон радио өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ, Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевиз,  ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургууль, Мэдээлэл, харилцаа холбоо ба холбоочин түүх судлалын төвхамтран “Радио Монголд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Хурлыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, МҮОНРТ-ийн захирал Л.Цэрэн-Очир нар нээж үг хэлсэн бөгөөд тус салбарынхан Радио өргөн нэвтрүүлэг эхэлсэн анхны он жилүүдийг дурсаж, Радио өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого, чиглэл, сүлжээний өнөөгийн байдал, бэрхшээл шийдэл, давтамжийн зохицуулалт, хяналт, радио

Эрдэм шинжилгээний бага хурлаас гарсан санал зөвлөмжийг тус салбарынхан ажил хэрэг болгон ажиллах юм.

өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх хувилбарууд, Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн техник технологийн шинэчлэл, Хиймэл дагуулын сүлжээгээр радио өргөн нэвтрүүлэг дамжуулах, Тоон радиогийн зохицуулалт, техникийн шийдэл олон асуудлыг хэлэлцлээ. Эрдэм шинжилгээний бага хурлаас гарсан санал зөвлөмжийг тус салбарынхан ажил хэрэг болгон ажиллах юм.