Эмгэнэл илэрхийлэв
2014.05.16
Эмгэнэл илэрхийлэв
Бүгд Найрамдах Турк Улсын Маниса мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болж олон хүний амь эрсэдсэнд Бүгд Найрамдах Турк Улс 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс орон даяар 3 хоногийн гашуудал зарлаад байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Турк Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийллээ.
Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдоос Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд А.Давутолуд эмгэнэл илэрхийлж захидал хүргүүлжээ.