Японы мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллахаар боллоо
2014.05.15
Японы мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллахаар боллоо
2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 10:00 цагт Япон улсын “Токай үйлдвэрлэл мэргэжлийн сургууль, Конаяама дахь сургуулийн захирал ноён Сүзүки Шигэки, Шизүока Монголын найрамдалын нийгэмлэгийн ерөнхий захирал Китагава Масахиро нар МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаатай уулзаж ярилцлаа.
Мэргэжилтэй ажилтан, оюутан солилцооны талаар хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтаар авто замын салбар дахь хоёр улсын шинэ техник, технологийн солилцоог гүнзгийрүүлэх, авто замын инженер техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт, ИТА, мэргэжилтэй ажилтан, оюутан солилцооны талаар хамтран ажиллах талаар ярилцлаа.