Эдийн засагчид клубтэй боллоо
Эдийн засагчид клубтэй боллоо
2014.05.09

Эдийн засагчид клубтэй боллоо

Эдийн засаг уналтанд орж ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож хямрал бодитоор нүүрлээд байна. Энэ тал дээр Засгийн газраас ч бодитой  шийдвэрт хүрч чадахгүй байна.

Эдийн засгаа шороотой хутгаж тавиад туучихсан эрх баригч, бодлого тодорхойлогчдод  мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой ус агаар мэт хэрэгтэй.

Тиймээс  Монгол Ардын Намаас санаачлан “Эдийн засгийн клуб”-ыг байгуулж байна.  Зөвхөн эдийн засаг гэлтгүй улс төр, хууль шүүх гээд нийгэм бүхэлдээ хямарч байгаа энэ үед ард иргэдтэйгээ илүү ойр байж, төр засагт санал бодлоо хэлж, бодлого шийдвэрт нь тусгуулах хамгийн боломжит бүтэц нь клубын үйл ажиллагаа байх болно гэж санаачлагчид нь үзжээ.

Тус клубын нээлтэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Дотоод ажил, хамтын ажиллагаа, Төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцож клубын гишүүнээр сонгогдсон үе үеийн санхүүчид, эдийн засагчдыг хүлээн авч уулзаж санал солилцлоо.

Эдийн засагчид энэ хямрал бол засгийн хямрал гэхээсээ илүүтэй засаглалын хямрал гэдгийг онцолж хэллээ.

Мөн өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлого алдаа дутагдал ихтэй, гадаад бодлого ойлгомжгүй, хоёр хөрштэйгээ харьцаж чадахгүй байгаагаас  эдийн засаг хүндэрсэн гэдгийг ч нээлтийн үеэр эдийн засагчид ярьсан юм.

Эдийн засгийн тулгамдсан асуудалд улс төрийн дүгнэлт хийж  бодит ажил хэрэг болгох нь юу юунаас илүү чухал гэдгийг клубын гишүүд чухалчиллаа. Тус клубт намын харьяалал харгалзахгүй бөгөөд гишүүнээр элсэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй гэнэ.