Найрамдлын өндөрлөг болон Цэргийн жанжинуудын хөшөөнд цэцэг өргөлөө
Энэ жил ялалтын баярын 69 жилийн ой тохиож байна. Тэртээ 1941-1945 оны хооронд Дэлхийн хоёрдугаар дайн өрнөж, 61 улсын 110 гаруй сая иргэн цэргийн албанд татагдаж байжээ.
Мөн 70 орчим сая хүн нас барсанаас дийлэнх нь энгийн иргэд байсан байна. Дэлхийн хоёрдугаар дайн, Фашизмыг дарахын тулд олон улс орон хамтран зүтгэсэн бөгөөд үүнд ч Монгол Улс өндөр хувь нэмэр оруулсан юм. Монгол улс ОХУ-ын цэрэг дайчдыг хувцас, хүнсээр хангаж байсан нь чухал хувь нэмэр болсон хэмээн түүхч, судлаачид үздэг.
Ялалтын баярыг угтан энэ жил урлаг соёлын байгууллагуудаас олон арга хэмжээг төлөвлөөд байгаа юм.
Тиймээс энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ялангуяа Орхон аймаг найрамдалын хот гэдэг үүднээс жил бүр Найрамдалын өндөрлөг болон Дөрвөн баатрын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин энэ жилийн арга хэмжээ УИХ-ын гишүүн О.Содбилэг, аймгийн болон үйлдвэрийн удирдлагууд, ОХУ-аас манай аймагт суугаа ерөнхий консул болон ахмад дайчид Найрамдалын өндөрлөгт цэцэг өргөснөөр эхэлсэн юм.
Дашрамд дурдахад, Ялалтын баярыг угтан энэ жил урлаг соёлын байгууллагуудаас олон арга хэмжээг төлөвлөөд байгаа юм.