Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй танилцлаа
ЗГ-ын 370 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцлаа
2014.05.07

Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй танилцлаа

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, хөдөлмөр нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Нямдаваа, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Уртбаяр нар Орхон аймагт ажиллалаа. 

Тус аймагт ажиллах хугацаандаа Жаргалант, Баян-Өндөр сум, Орхон аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, тамгын газрын дарга нартай уулзаж Засгийн Газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийн байдалтай танилцаж аймаг, сумын удирдлагуудын бүтээн байгуулалтын талаар хийж байгаа ажлын талаарх мэдээллийг сонсож нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны ач холбогдол болон МҮЭ-ийн холбооны ойрын үеийн зорилтын тухай танилцууллаа.

Гишүүд, идэвхтэн, сонгуультнууд, ахмадуудын төлөөлөлтэй уулзахдаа МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн ажлууд, үр дүн, явц, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болон хууль тогтоомжийн орчинг бүрдүүлэх талаарх мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө. Гишүүд, идэвхтэн, сонгуультнуудын тавьсан асуултууд: ХАБЭА-н тухай хуулийн 26.2 дах заалт хэрэгждэггүй, төсөвт суулгаж баталж өгдөггүй, Соёлын салбарын мэргэжлийн ажилтнуудын цалин хөлс нэмэгдээгүй, ажлын онцлогоос хамаарч орой 18.00-23.00 цаг хүртэл иргэдэд үйлчилгээ үзүүлдэг боловч төсөвт хуваарилагдсан мөнгөөр илүү цагийн хөлс тооцох боломжгүйгээс

Улсад 34 жил ажилласан багш хүн 2000 онд тэтгэвэрт гарсан бөгөөд 200000 төгрөгний тэтгэвэр авч байна

хохирдог, өндөр насны тэтгэвэрт гарах насыг хойшлуулна гэж байгаа нь одоогийн нөхцөлд тохиромжтой арга хэмжээ биш, их ачааалалтай ажилладаг, нормоос давсан ажил, үүрэг гүйцэтгэж байгаа, цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнуудын хувьд өрөөсгөл асуудал, Улсад 34 жил ажилласан багш хүн 2000 онд тэтгэвэрт гарсан бөгөөд 200000 төгрөгний тэтгэвэр авч байна, тэтггэврийн зөрүүний талаар ямар бодлого барих вэ,  1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар анхаарах, дээрх хугацаанаас тэтгэвэрт гарсан ахмадуудад Уул уурхайн сан байгуулж хишиг хүртээх, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 123 дугаар тушаалд заагдсан албан тушаалтны цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж үндсэн цалинд оруулж тооцно гэсэн боловч 10 хувь нэмэгдэл маягаар олгож байна зэрэг асуулт гарч тус бүрт хариулт өглөө.

МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Орхон аймагт ажиллах хугацаандаа  “Хөгжил-эв нэгдэл” кампанит ажлын хүрээнд зохион байгуулсан “Шилжин явах цомын төлөөх” ҮЭ-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцож баяр хүргэн үг хэлж МҮЭ-ийн Холбооны  “Тэргүүний идэвхтэн” цол тэмдгээр Г.Жадамба, “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр Л.Ганболд, “Хүндэт тэмдэг”-ээр Д.Тунгалаг, “Хүндэт өргөмжлөл”-өөр Н.Ганболд нарыг шагналаа.