УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.04.24

О.Баасанхүү: Хууль зүйн сайд засгийн газар, Ерөнхий сайддаа хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой

“Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо.

-          Хууль зүйн байнгын хороо хуралдаж хууль зүйн сайд Х.Тэмүүжин таныг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Та сайдыг огцруулах албан бичиг өгчихөөд байгаа.

Би өгсөн байгаа. Намайг шүүхэд өгнө гэсэн. Мэдэгдэл юм уу, үгүй юм уу мэдэхгүй.

-          Огцруулах үндэслэлд та гурван шалтгаан тавьсан байсан. Энэ нь сайдыг огцруулахад бодитой үндэслэл болно гэж бодож байна уу? Жишээ нь, хүмүүс MRI аппарат эвдэрсэн, эсвэл гэмт хэргийн тоо өссөн гэдгийг арай хийсвэр гэж хэлсэн

Эхний ээлжинд 3 биш 5 шалтгаан тавьсан байх. Гэхдээ асуудлын гол нь би УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.1-ийг зөрчөөд хойшлоод байгаад гайхаж байна. дэгийн тухай хуульд “УИХ-ын гишүүн аливаа нэг зүйлийг өргөн барьсан бол долоо хоногийн дотор хэлэлцээд тэр өдрөө санал дүгнэлт гаргана. Санал дүгнэлтээ гаргасны дараа долоо хоногийн дотор нэгдсэн чуулганаар оруулна” гэдэг. Гэтэл хэлэлцсэн юм чинь гэж хэлээд горимын санал гээд хойшилсон.

Эхний ээлжинд 3 биш 5 шалтгаан тавьсан.

Үүнийг би гайхаж байгаа. горимын саналын үндэслэлийг сонсохоор “О.Баасанхүү гишүүн гуравдугаар сарын 24-нд твиттер хуудсандаа ярьсан яриа сонирхол татаж байгаа учраас энэ талаарх мэдээллийг судалъя” гэж Д.Ганбат гишүүн хэлээд,  тэр сонирхол татаж байгаа асуудлаас мэдээлэл авахын тулд гэж хойшилсон.

Гэтэл би өнөөдөр хууль зүйн яам дээр “Би Х.Тэмүүжин гэдэг хүнийг хар тамхи татсан, эсхүл хар тамхины хэрэгт орооцолдсон, хэвлэлээр гараад байгаа мэдээлэлүүдээс болж өргөн барьсан юм биш.  Би өргөн бариагүй. Харин нэгдүгээрт засгийн газрын тухай хуульд “Хууль зүйн туслалцаа үзүүлнэ” гэж байгаа. Энэ нь  засгийн газар, Ерөнхий сайддаа хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой. Гэтэл Ерөнхий сайд долоон удаа шүүхээр явлаа.

Тэгэхээр Үндсэн хуулийн цэцээр яагаад явсан бэ гэдэг асуудал гарна. Яг хурал болох гэхээр л больчихдог. Үүнд хэн сайн зөвлөгөө өгөөгүй гэхээр Хууль зүйн сайд зөвлөгөө өгөөгүй байдаг.  Хоёрдугаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудал бий.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн алдаа байвал томилсон байгууллага нь эргүүлэн татна” гэж заасан байдаг. Гэтэл томилсон байгууллага,  хүн нь би өөрөө.

Нэгдсэн эмнэлгийн гаргасан тогтоол дээр хоёр хүн гарын үсэг зурсан. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Х.Тэмүүжин хэлэхдээ энэ бол хууль зүйн сайдын шийдвэр биш.  Засгийн газрын шийдвэр гэсэн. Гэхдээ засгийн газраар тогтоолын төслөө хэн оруулсан бэ, саналыг хэн гаргасан бэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр саналыг Хууль зүйн яам буюу Хууль зүйн сайд өөрөө гаргасан.

Яам буюу сайдын оруулсан санал нь Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль зөрчсөн. Төсвийн тухай хуулийн 42.7-д “Төсвийн ерөнхийлөн захирагчийн алдаа байвал томилсон байгууллага нь эргүүлэн татна” гэж заасан байдаг. Гэтэл томилсон байгууллага,  хүн нь би өөрөө. Тэгэхээр би өөрөө томилсон хүнээ эргүүлэн татъя гэдэг санал гаргасан.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...