Тэшиг суманд 100 залуу мотоциклтой эко аяллыг зохион байгуулна
Тэшиг суманд 100 залуу мотоциклтой эко аяллыг зохион байгуулна.
2014.04.20

Тэшиг суманд 100 залуу мотоциклтой эко аяллыг зохион байгуулна

Булган аймгийн Тэшиг сумын Тамгын газрын ажилтан 12 эмэгтэй МЗХ-ны үйл ажиллагаатай танилцаж МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай уулзаж сумын залуусын хөдөлмөр эрхлэлт, цаашид залуучуудыг идэвхижүүлэх, архидан согтуурахтай хэрхэн тэмцэх, ажилтай орлоготой болгож, залуусыг сум орон нутгаа хөгжүүлэхийн төлөө ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж болох талаар санал солилцсон байна.

Энэхүү уулзалтын үеэр яригдсан хамгийн чухал зүйл нь ирэх 5-р сард Тэшиг суманд 100 залуу мотоциклтой эко аяллыг зохион байгуулахаар болсон байна. Тэшиг сум нь байгалийн цогцолборт газруудын нэг бөгөөд дулааны улиралд аялал жуулчлал тасардаггүй юм. Тиймээс энэхүү аяллаараа жуулчдыг хог хаяхгүй байлгах, ил задгай гал гаргахгүй байх, цаашлаад өөрийн сум орон нутгаа сурталчилан таниулахзорилготой юм байна.

Булган аймгийн Тэшиг сумын Тамгын газрын ажилтан 12 эмэгтэй МЗХ-ны үйл ажиллагаатай танилцаж МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай уулзав.

Ингээд МЗХ-ны үйл ажиллагаатай танилцахаар ирсэн зочдод CB консалтингийн сургагч багш Г.Эрдэнэгэрэл “Лидер эмэгтэйчүүдийн таван хурууны дүрэм” сэдвээр лекц уншсан бол, МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-ийн захирал Б.Эрдэнэбат “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийнхөө талаар танилцуулж цаашид залуусыг ажилтай орлоготой болгох тал дээр хамтран ажиллахаар болсон байна.