ХААИС-ийн спортын ил талбайн нээлт боллоо
Талбайн нээлтийн үеэр
2014.04.15

ХААИС-ийн спортын ил талбайн нээлт боллоо

ХААИС хичээлийн төв байрныхаа дэргэд 1800 метр квадрат, орчин үеийн шаардлагад нийцсэн спортын ил талбайтай боллоо. Тус талбайд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, гандболл, хөнгөн атлетик зэрэг спортын олон төрлөөр хичээллэж, сургалт хүмүүжлийн ажил явуулах боломжтой юм. Спорт талбайн гүйцэтгэгчээр “Наран босголт” ХХК ажиллаж 2 сарын хугацаанд гүйцэтгэжээ.

Талбайн нээлтийн ажиллагаа 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16:00 цагт болж, тус сургуулийн удирдлага, оюутан залуус, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон зарим их, дээд сургуулийн төлөөлөл оролцсон юм.

Нээлтийн ажиллагааны үеэр ХААИС-ийн ректор Т.Хэрүүга “Энэхүү талбай нь улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц загвар хийцтэй, орчин үеийн, спортын төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болохоор төлөвлөгдөн хийгдсэнийг онцолж, оюутан залуустаа хандан хичээлдээ шамдан суралцахын зэрэгцээ спортоор идэвхтэй хичээллэхийг уриаллаа”.  Харин Монголын спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бусад их, дээд сургуулиудад үлгэр жишээ болох бүтээн байгуулат болсоныг тэмдэглэсэн бол

МОХ-ын ерөнхийлөгч Х.Батсайхан Дэлхийн оюутны эрхийн өдөр, Монголын оюутны холбоо үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярт мөчтэй зэрэгцэн оюутандаа хандсан сайхан ажил эхлүүлсэнд баяртай байна гэсэн юм. Энэ үеэр “ХААИС-Зочин” багийн нөхөрсөг тоглолт болж,  ХААИС-ийн ректор Т.Хэрүүга 11 метрийн цохилт хийн, авъяаслаг оюутан залуусын урлагын тоглолт боллоо.