“Пестицидийн зохистой хэрэглээ, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно
“Пестицидийн зохистой хэрэглээ, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно
2014.04.16

“Пестицидийн зохистой хэрэглээ, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно

УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос   “Пестицидийн зохистой хэрэглээ, тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд 14:00 цагаас зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт энэ салбарын мэргэжилтнүүд оролцож, пестицидийн зохистой хэрэглээний талаар санал солилцох юм байна.     

Уг хэлэлцүүлэгт Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, зөвлөх нараас гадна Үйлдвэр хөдөө аж ахуй яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөл оролцож санал солилцоно.