Г.Баярсайхан: Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг парламент, засгийн газар дэмжиж ажиллах ёстой
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
-Ярилцлагаа чуулганы завсарлагаанаар хийсэн ажлын талаар эхлэх бодолтой байна?
- Миний хувьд чуулганы завсарлагаанаар тойрогтоо арван удаагийн уулзалт хийлээ. Энэ үеэр иргэдээс багагүй санал шүүмжлэлийг сонссон. Ерөнхийдөө төр засгаас хүсч хүлээж буй олон асуудлыг хөндөж байсан даа. Тухайлбал, ам,долларын ханш өссөнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад анхаарах шаардлагатайг хүн бүхэн сануулж байлаа. Яахав цалин тэтгэврийн хэмжээг тодорхой нэмж байгаа ч энэ нь иргэдийн амьжиргаа, үнийн өсөлттэй нийцэх хэмжээнд хүрээгүй учир иргэд нэлээн гомдолтой явна. Тиймээс ч уг асуудалд анхаарах хэрэгтэй болжээ.
-Таны эрхлэх Байнгын хорооны хүрээнд олон асуудал яригддаг. Ялангуяа нийслэл хоттой холбоотой олон зүйл бий?
-Мэдээж хэрэг хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх хамгийн нэн тэргүүний асуудал. Амьсгалах агаар, цэвэр усгүй бол хүн амьтан оршин тогтнож чадахгүй шүү дээ. Тиймээс ч өнгөрсөн парламентын үед Гол мөрний усац бүрэлдэх эх ойн сан бүхий газарт ашигт малтмал эрж хайхыг хориглох тухай хуулийн төслийг нэр бүхий хэд хэдэн гишүүнтэй хамтран санаачилж батлуулсан.
Өнөөдөр уг хуулийг урт нэртэй хууль хэмээн ярьж байгаа. Уг хууль гарснаас хойш нөгөө замбараагүй байсан уул уурхай цэгцэндээ орж, алтны компаниудад тавих шаардлага, хяналт ч сайжирсан. Энэ парламентын үед дээрх хуулийг өөрчилж, дахин задгайруулах гэсэн төсөл оруулж ирсэн нь иргэдэд таалагдахгүй байна. Тиймээс ч уг хуулийг өөрчлүүлэхгүй байх арга хэмжээг авч, байгаль орчноо хамгаалан үлдэх үүргийг сонгогчид маань надад өгсөн.
Мөн гэр хорооллыг барилгажуулах төслийн талаар асууж, нийслэлийнхний хийж хэрэгжүүлж байгаа ажил, төлөвлөсөн асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд дэмжиж ажиллахгүй бол болохгүй гэсэн саналыг надаар дамжуулан уламжилсан юм. Миний хувьд ч нийслэлээ дэмжин ажиллах бодолтой яваа.
-Их хотын агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын асуудлыг шийдэх гээд олон асуудал бий. Барилгажуулах ажил нь агаарын бохирдлыг багасгах гол механизм шүү дээ?
-Олон жил хорт утаатай тэмцэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө зарлаа. Гэвч өнөөдөр төдийлөн дорвитой арга хэмжээ болж чадсангүй. Агаар бохирдуулж байгаа гол эх үүсвэр нь гэр хороолол. Иймд гэр хорооллын суурьшлыг багасгаж, байшин хороолол болгосноор Улаанбаатарчуудаа эрүүл аюулгүй агаараар амьсгалуулах юм.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн дөрвөн байршилд орон сууцны хороолол бий болгохоор төлөвлөгдөн ажлаа эхэлчихээд байгаа. Тэгэхээр иргэд сонгогчид маань байшин хороолол баригдахыг тэсэн ядан хүлээж байгаа нь мэдрэгдсэн шүү.
Үүнээс харахад нийслэлээс хэрэгжүүлж, хийхээр төлөвлөсөн ажлыг дэжмих иргэдийн дэмжлэг их байна. Иргэдийн амьжиргааг дээшлүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэх, цаашлаад хүн амын тал суурьшсан Монгол Улсын нүүр царай болсон Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг өөрчлөх ажилд парламент, Засгийн газар анхаарах хэрэгтэй. Дан ганц нийслэлийнхэн төсвөө бүрдүүлэн хийх ёстой гээд хараад сууж болохгүй.
-Шүүмжлэл дагуулсан зарим нэг асуудал байгааг нуух хэрэг болов уу. Тодруулбал, хогны ногоон уут байна. Энэ нь хэн нэгний бизнес гэсэн хардлагыг дагуулсаар яваа?
-Хүн бүхэн л үүнийг ярьж, шүүмжлэн бизнес гэж хардсаар байгаа нь нууц биш. Гэр хорооллын айл өрхүүд уг уутыг таашаахгүй байгаа үнэн. Яахав өнөөдөр хүнийг хардах, шалгуулах эрх хуулиар нээлттэй учир хэрхэх нь иргэдийн сонирхол. Гэхдээ аль ч улс оронд ийм төрлийн хогны уутыг хэрэглэдэг. Бүр хогоо ялгаж хийх жишээтэй. Ер нь, энэ уутыг өгч эхэлснээс хойш хотоор хийсэх хог багасч, иргэд уутанд хогоо хийж заншиж байна.
Арабын эмират улс метро барих эсэхээ шийдэж чадахгүй байж байгаад уг төслөө хэрэгжүүлсэн. Гэтэл тэрхүү унаа нь хүмүүсийн хүсэмжит тээвэр болж чадсан төдийгүй үр өгөөжөө ч өгсөөр байгаа.
Өмнөхтэй адил хогоо замбараагүй хаяж, гудамж талбайг бохирдуулан, агаарт элдвийн нян тархаагаад байсан бол өвчлөл хэр хэмжээтэй байх бол гэсэн бодол ч төрдөг. Харин өнөөдөр хогоо уутанд хийж хаяснаар ийм нөхцөл байдал үүсээгүй. Иймд нийслэлээс зохион байгуулж байгаа маш зөв ажлын нэг гэж хэлмээр байна. Цаашид иргэд маань энэхүү уутыг хэрэглэж, хэвшээд явах нь зөв. Өшөө хогоо ялгаж хаяад сурчихвал хэрэгтэй. Аливаа шинэ зүйлийг гаргаж ирснээр заавал эсэргүүцэлтэй тулгардгийн адил тийм л үзэгдэл болж байна.
-Парламентын хаврын нэгдсэн чуулган эхэлснээс хойш өрнөж байгаа нэг том асуудал бол давхар дээл буюу нэг хүн парламент болон Засгийн газрын гишүүнээр ажиллахыг зогсоох хуулийн төсөл. Үүнд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү шилжих ёстой” гэсэн саналыг дэмждэг. Энэ хүрээнд хийгдэх хамгийн гол ажлын нэг нь УИХ-ын гишүүн хүн Засгийн газарт давхар албан тушаал хашихгүй байх нь зөв зүйтэй алхам юм. Хэрэв ийм тогтолцоо бий болчихвол парламент Засгийн газартаа хатуу хяналт тавьж чадна.
Хяналт сайжирвал гүйцэтгэх засаглалын ажил ч сайжирч, улс орны эдийн засаг дээшлэх болно. Өнөөдөр бүх зүйл холилдсон болохоор хэн нь хэнийгээ хянаад байгаа нь мэдэгдэхээ байчихаж. Тиймээс уг асуудлыг дэмжиж байгаа. Харин хугацааны хувьд 2016 он гэх нь оновчтой биш юм болов уу.
-Яагаад?
Тусгай замын автобусны 265 сая долларын төсөл гээд олон ажил хүлээгдсээр байна.
-Засгийн газраа ганц өдрийн өмнө ч болтугай хяналттай болговол хэрэгтэй л байна. УИХ хугацааг нь ямар байхыг ярилцан шийдэх байх. Нэг ангид суучихаад давхар засагт орж ажиллаж байгаа хүмүүс учир нэг нэгэндээ найр тавиад л явж байгааг зогсоох л хэрэгтэй. Магадгүй уг асуудлыг шийдчихвэл гишүүд хуралдаа цагтаа ирж, хариуцлагагүй байдлаасаа салах болов уу.
Бусад улс оронд Засгийн газар нь парламентаасаа бүрддэггүй жишиг байдгийн адил тогтолцоог л бий болгох нь чухал. Ер нь, ухаалаг хариуцлагатай төр рүү л явж байна гэж ойлгож байна.
-Нийслэлд метро барих асуудал яригдаж байгаа? Та дэмжж байгаа юу?
-Өнөөдөр хөгжил дэвшил биднээс метротой болохыг шаардаж байгаа. Метро барих хөрөнгө мөнгөний эх үүсвэр байхгүй гэж шалтагладаг. Тэгвэл үр ашиггүй, эдийн засгийн үр өгөөжгүй төслөөс хөрөнгийг нь метро руу оруулж болно. Энэ их зээл тусламжаас бага ч болов хувийг хийхэд эргээд метроноос тэр хөрөнгийг олж болно. Яагаад гэвэл энэ унаа эдийн засгийн үр өгөөжөө эргүүлэн төлөх юм.
Нэг жишээ хэлэхэд Арабын эмират улс метро барих эсэхээ шийдэж чадахгүй байж байгаад уг төслөө хэрэгжүүлсэн. Гэтэл тэрхүү унаа нь хүмүүсийн хүсэмжит тээвэр болж чадсан төдийгүй үр өгөөжөө ч өгсөөр байгаа. Бид ч гэсэн ийм байдлаар хотын түгжрэл, нийтийн тээврийн асуудлаа шийдэх боломжтой. Эргээд ч эдийн засгийн үр өгөөж өндөртэй зүйл. Ерөнхийдөө зураг төсөл, төсөв гээд 46 сая ам,долларын асуудал л яригдаад байгаа юм билээ. Үүнийг нь шийдчихвэл монголчууд метрогоор зорчих нь нэг алхам ойртоно.
Ер нь, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөчихсөн олон ажлын хөрөнгө оруулалт дутмагаас болж цаг хугацаа их алдаж байна даа. Ийм учир улсын их хурал даруй зээлийн асуудлыг нь дэмжиж шийдвэрлэж өгөх ёстой. Тодруулбал, Баянхошуу-Сэлбийн дэд төвийг барьж байгуулах Азийн хөгжлийн банкны 320 сая ам,доллар, тусгай замын автобусны 265 сая долларын төсөл гээд олон ажил хүлээгдсээр байна. Бид энэ бүхнийг хийж өнгө зүсээ өөрчлөхгүй юм бол энэ хэвээрээ байвал хөгжил дэвшилд хүрнэ, сайхан хоттой болно гэж мөрөөдсөөр л байх болно. Аливааг хийж хэрэгжүүлж байж тэр бүхэнд хүрнэ.
-Хууль тогтоох дээд төвшинд энэ бүхнийг ярьж дэмжлэг үзүүлбэл илүү оновчтой байхгүй юу. Хот дангаараа уг асуудлыг барахгүй байх?
-Мэдээж хэрэг үүнийг парламент засгийн газрын хэмжээнд ярьж асуудалд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр өрийн хэмжээ ихэдсэн, давсан гэдэг шалтгаанаар хойшлуулаад байгаа. Миний хувьд эдийн засгийн ашигтай төслийн дэмжих ёстой гэсэн байр сурьтай яваа. Тиймээс гишүүддээ энэ асуудлыг дэмжин нийслэлийн удирдлагуудын хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг дэмжээчээ гэж хэлэх байна.
Ийм зүйлд хөрөнгө оруулахгүй байна гэдэг УИХ, Засгийн газар маш хариуцлагагүй л байна гэж харагдаад байгаа юм. Өнөөдөр орон нутагт гудамж төслийг хийхээр төлөвлөсөн нь оновчгүй л санагддаг. Жишээлбэл, Архангай аймагт сайд нь бондоор санхүүждэг гудамж төслийн долоог нь хэрэгжүүлэхээр болсон байна.
Өнөөдөр хүн амын талаас илүү нь суурьшсан нийслэлд энэ зүйл чинь хэрэгтэй байна шүү дээ. Улс орны нүүр царай болсон, эдийн засгийн үр өгөөжөө өгөх зүйлд хөрөнгийг зарцуулж хувийн ашиг сонирхолд хөтлөгдөлгүй байгаасай гэж хүсдэг.