МАН-ын бүлэг аудитын дүгнэлтээр завсарлага авлаа
УИХ-ын чуулганы хуралдааны хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэхүү тогтоолын төсөлд, УИХ-ын 2014 төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын 243 объектын төсвийг царцааж, Аудитын шалтгалтыг хийсэн. УИХ-ын Төсвийн байнгын хороо гуравдугаар сарын 6-ны өдөр Аудитын дүгнэлтийг хэлэлцэж, Засгийн газарт тодорхой чиглэл өгөх тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Засгийн газар эдийн засагт иймэрхүү байдлаар хариуцлагагүй хандаж, ард түмний амьдралыг элгээр нь хэвтүүлж байгаад бодит дүгнэлт өгч чадаагүй байна. Аудитын дүгнэлтийг хархад нилээд улстөржүүлсэн байдалтай байна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын тогтоол авлигажсан төсөл дээр дүгнэлт хийх санал гаргасан ч дүгнэлтийг уншихад гүйцэтгэл удааширсан 10 шалтгаан бичсэн байсан. Хэдэн объектийн хэдийг нь авлигажсан гэж үзэж байна вэ” гэсэн хоёр асуултад Аудитын ерөнхий газрын дарга А.Зангад “УИХ-ын 63 дугаар тогтоолоор төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсныг шалга гэсэн. Харин авлигажсан эсэхийг нь тодруул гэж хэлээгүй. Авлигын гэмт хэргийг тогтоодог байгууллага нь хүлээж авсан” гэлээ.
Эцэст нь МАН-ын нам энэ асуудлаар 5 өдрийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв.