Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж шийдэлд хүрвэл хэн, юуг, ямар усыг, хэрхэн хэрэглэж байгааг хянах зохицуулалт бий болнo.
2014.04.04

Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж шийдэлд хүрвэл хэн, юуг, ямар усыг, хэрхэн хэрэглэж байгааг хянах зохицуулалт бий болно

Манай улс цэвэр усыг автомашин угаах, барилгын бетон зуурмагт хэрэглэх зэргээр зохисгүй, үр ашиггүйгээр зарцуулж байгааг хаа хаанаа шүүмжилсээр удаж байна.

Тиймээс УСУГ  ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг дэлхийн эрүүл мэндийн  байгууллагатай  хамтран гаргажээ. Хэрэв энэ төлөвлөгөөг дагаж мөрдвөл ундны усны зохистой хэрэглээг хэвшүүлэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэх асуудлаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцжээ.

Саарал усыг хэрэглээндээ ашиглаж байж усаа хэмнэж чадах боловч саарал ус боловсруулах зардал нь цэвэр уснаасаа үнэтэй тусдаг.  Тиймээс усыг бодлогын зохицуулалтаар ашигладаг системд шилжих зорилгоор төлөвлөгөө боловсруулжээ.

Ундны усны эрсдлийн үнэлгээг манай улс өнөөг хүртэл хийж байгаагүй.  Эрчим хүч, зам, барилга гээд бусад салбарт ч ийм үнэлгээ тогтоож байсан удаагүй болохыг  Нийслэлийн удирдлагууд онцоллоо. Тиймээс эрсдлийн үнэлгээний үндсэнд хийсэн энэ төлөвлөгөөг дэмжих хэрэгтэй гэж зарим гишүүд үзэж байсан юм. Гэхдээ анхаарч өөрчлөх шаардлагатай зүйл багагүй байгааг хэллээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:  “Бид эрсдлийн үнэлгээ хийсэн. Эрсдлийн үнэлгээгээр ус сувгийг түгээх үйл ажилагаанд ийм эрсдлүүд байна. Энийгээ засах хэрэгтэй гэсэн. Үүнийг янзлахын тулд ийм арга хэмжээ авах юм байна. Өөрийн төсөв, хөрөнгөөрөө, хийж  чадах хэмжээгээрээ хийе.  Дараа нь бусад зүйлүүдэд дээд шатны шийдвэрүүд гараг.”

Ундын усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж шийдэлд хүрвэл хэн, юуг, ямар усыг, хэрхэн хэрэглэж байгааг хянах зохицуулалт бий болно гэж УСУГ-аас үзэж байна.