Л.Болд сайд НАТО-гийн уулзалтанд оролцжээ
Цэрэг илгээгч орнуудын ГХ-ны сайд нар чуулав.
2014.04.04

Л.Болд сайд НАТО-гийн уулзалтанд оролцжээ

ГХ-ны сайд Л.Болд Брюссель хотноо болсон Афганистан дахь НАТО-гийн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа”-нд цэрэг илгээгч  орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтад оролцжээ.

ghСайд Л.Болд чуулга уулзалтад үг хэлж, НАТО-гоос Афганистанд явуулж буй үйл ажиллагааны ач холбогдол, ололт амжилт, Монгол Улсаас Афганистаны тогтвортой байдлыг хангахад оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн байна.  Монгол Улс 2003 оноос уг ажиллагаанд артиллерийн сургалтын багуудыг илгээх замаар оролцож эхэлсэн юм.

ghУлмаар оролцоог өргөжүүлж нисдэг тэргийн сургалт, засварын баг, цэргийн баазын харуул, хамгаалалтын баг илгээсээр иржээ. Одоогийн байдлаар манай 350 цэргийн алба хаагч ISAF-т үүрэг гүйцэтгэж байгаа.

ghЧуулга уулзалтын үеэр сайд Л.Болд НАТО-гийн ЕНБД-ын орлогч А.Вершбоутай хоёр талын уулзалт хийжээ.  НАТО-гийн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, мөн Монгол Улс, НАТО хоорондын түншлэлийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ, хамтарсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болон хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцаж санал солилцсон байна.